Page 29 - Сүхбаатар аймгийн бруцеллезын тандан судалгаа
P. 29

хавсаргын  шаталсан  урвалыг  өдөөх  чадвартай  болсноор  цусны  улаан  эсийг

                  задрахад  хүргэдэг  ба  цус  задралыг  энгийн  нүдээр  болон  фотометрээр  уншин
                  үнэлгээ өгөх боломжтой [15].


                                                                   Эсрэгтөрөгч (Ag)- B.abortus 1:100
                                                                   Шинжлэх ийлдэс- Тэмээ, Үхэр, Хонь,
                                                                   Ямаа
                                                                   Хавсарга- 1:40,1:44
                                                                   Гемасистем -  1:1000, 1:1500
                                                                   Урвалын дүн унших
                                                                   Улаан эс бүрэн задарсан бол сөрөг /-/ гэх
                                                                   бөгөөд гялалзсан тунгалаг улаан өнгө
                                                                   үүснэ.
                                                                       75%- нь задарсан бол 1 чагт +
                                                                       50%-нь задарсан бол 2 чагт  + +
                      Зураг 8. Хавсарга холбох урвалын хавтан
                                                                       25%-нь задарсан бол 3 чагт + ++
                                                                       Улаан эс задраагүй бол 4 чагт + ++
                                                                          + өвчтэй гэж үзнэ.



                  3.4 Шууд бус фермент холбох эсрэг биемийн урвалын арга зүй (INDIRICT
                  ELISA)

                         Ийлдэс  судлалын  уламжлалт  аргууд  болох  РБУ,  ХХУ-тай  харьцуулахад
                  ФХЭБУ  нь  өндөр  өвөрмөгц  мэдрэг  чанартай  учир  харьцангуй  бага  таньцтай

                  эсрэгбиемийг  ч  илрүүлэх  чадвартайгаас  гадна  богино  хугацаанд  олон  дээж

                  шинжлэх  боломжтой.  Энэ  урвал  нь  1971  оноос  хойш  эрдэм  шинжилгээ,
                  судалгааны  чиглэлээр  хүн  эмнэлэгт  хүний  халдварт  өвчний  оношлогоонд,  мал

                  эмнэлэгт  мал  амьтны  халдварт  өвчний  оношлогоонд  ашиглаж  ирсэн  байна.

                  ФХЭБУ-ын зарим нь эсрэгтөрөгч, эсрэгбиемийн харилцан үйлчлэлийн дүнд үүссэн
                  нийлэмж  нь  фермент  холбоот  эсрэгбиемтэй  холбогдсон  тохиолдолд  индикатор

                  бодисын  нөлөөгөөр  өнгө  үүсдэгт  оршино.  ФХЭБУ-ын  үндэслэл    нь  эсрэгтөрөгч
                  гомолог  эсрэг  биемтэй  холбогддог  үзэгдэл  дархлаат  глобулинтай  холбосон

                  ферменттэй  холбогдсон  эсрэг  биемтэйгээ  холбогдсон  тохиолдолд  индикатор
                  бодисын нөлөөгөөр өнгө үүсдэгт орших ба оптик байгууламжийн тусламжтайгаар

                  бүртгэж  түүнийгээ  комьпютерийн  программ  ашиглан  тооцоолон  бодож  үр  дүнг

                  гаргадаг  учраас  ФХЭБУ  нь  уламжлалт  аргаас  илүү  мэдрэмтгий  бас  өвөрмөгц
                  чанартайгаас  гадна  урвал  тавьсан  хүний  алдааг  маш  нарийн  тооцон  залруулах

                  боломжтой болгосноороо давуу талтай юм [15].




                                                               29
   24   25   26   27   28   29   30   31   32   33   34