Page 43 - Сүхбаатар аймгийн бруцеллезын тандан судалгаа
P. 43

ТАВДУГААР БҮЛЭГ ШҮҮН ХЭЛЭЛЦЭХҮЙ


                       Мал эмнэлэгийн практикт бруцеллез өвчнийг оношлоход ийлдэс судлалын

               олон  аргуудыг  хэрэглэдэг.  Гэвч  эдгээр  нь  оношлогооны  өвөрмөц  болон  мэдрэг
               чанар, практикт ач холбогдол, цаг хугацаа, хөрөнгө хүч зарцуулалтаараа харилцан

               адилгүй байна. Бруцеллезын оношлогоонд РБУ, НУ, ХХУ, НТУ, ФХЭБУ, ФПУ зэрэг
               урвалыг ихэнх  улс орнууд  хэрэглэдэг  бөгөөд олон улсын малын амьтны эрүүл

               мэндийн  байгууллага  (OIE)-аас    РБУ,  ХХУ,  ФХЭБУ,  ФПУ  зэргийг  оношлогоонд
               хэрэглэхийг зөвлөсөн байна. Манай улсад ч РБУ, ХХУ, НУ, НТУ, ФХЭБУ зэргийг

               стандартчилан өөрийн орны бруцеллезын оношилгоонд хэрэглэж байна.[14]

                       Хүний  эрүүл  мэнд  эдийн  засагт  ноцтой  хохирол  учруулдаг  малын
               бруцеллезын халдварлалт, тархалтыг хяналтанд авч, мал сүргийг  эрүүлжүүлэх нь

               малчид төдийгүй Монгол улсын нийт хүн амд ихээхэн ач холбогдолтой юм. Чанар

               эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнс үйлдвэрлэж, зах зээлд гаргаснаар хүнсний
               аюулгүй  байдал  эрүүл  мэнд,  улс  орны    эдийн  засгийн  хор  хохирол  нь  улс

               үндэстэн,  аймаг  орон  нутагт,  хувь  хүний  амьжиргаанд  сөргөөр,  шууд  ба  шууд
               бусаар нөлөөлж байна [9,12,24].

                       Манай  улсад  Сайд  нарын  зөвлөл  тогтоол  гаргаж  /1949/,  малын
               бруцеллезийн тархалтыг тандах зорилгоор 6 аймаг, Улаанбаатар хотод 7249 үхэрт

               шинжилгээ  хийхэд  12.5%  нь  эерэг  илэрч  байжээ.  Үүнээс  хойшхи  түүвэр

               шинжилгээгээр 349 нь буюу 3% эерэг гарчээ [7,8,13].
                       Мал эмнэлгийн архив шинжилгээний материалыг 1966-1990 оны хамруулан

               явуулсан  судалгааны  дүнгээс  харахад  малын  бруцеллез  өвчин  бүх  аймагт
               тархалттай байсан бөгөөд ялангуяа Орхон, Дорнод, Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтий,

               Архангай, Төв аймагт улсын дундажаас их халдвартай байжээ [4].
                       Зүүн бүсийн аймгуудын мал сүрэгт явуулсан тандалтын шинжилгээгээр нийт

               сүргийн хэмжээнд, ялангуяа бог малын халдварлалт дундажаар 0.03-0.3 хувь буюу

               харьцангуй бага байгаа боловч тухайн бүс нутгийн малчин өрхийн 3.8-6.4 хувь нь
               бруцеллезоор тайван бус байгаа нь энэ өвчний халдварлалт, тархалтын цар хүрээ

               цаашид  өргөжин  тэлэх  нөхцөл  байдал  үүссэн  төдийгүй  хүн  амын  эрүүл  мэнд,

               хүнсний  аюулгүй  байдалд  ихээхэн  хохирол  учруулах  нөхцөл  байдалд  хүрсэн

                                                             41
   38   39   40   41   42   43   44   45   46   47   48