Page 46 - Сүхбаатар аймгийн бруцеллезын тандан судалгаа
P. 46
Аргентина улсад 2014 онд ямаан сүргийн бруцеллезын тандалтанд ФПУ-г
сонгон ашигласан байна. ФПУ-ын мэдрэг чанар 98.1%, өвөрмөц чанар 92.8%
байжээ. ФПУ-г шууд бус ФХЭБУ, өрсөөлдөөнт ФХЭБУ-тай харьцуулахад шууд бус
ФХЭБУ мэдрэг чанар 97%, өвөрмөц чанар 92.9%, өрсөөлдөөнт ФХЭБУ мэдрэг
чанар 97.5%, өвөрмөц чанар 98% ба кaппa итгэлцүүр тооцоход K=0.75 тохироотой
байжээ. Эдгээр үзүүлэлтээс үндэслэн ФПУ-ыг илрүүлэлт өндөр, автоматжуулсан,
зөөврийн, хурдан, хялбар, өртөг багатай учраас ашиглахыг зөвлөсөн байна [32].
Энэ нь бидний судалгааны ажил болон дүгнэлтэй дүйцэж байна.
Бидний хийсэн тандан судалгаагаар 2013 оны РБУ-0.05%, ХХУ- 0.21%, шууд
бус ФХЭБУ-0.12%, өрсөлдөөнт ФХЭБУ- 0.14%, ФПУ 0.24%-ийн байсан бол 2014
онд РБУ-0.15%, ХХУ- 0.20%, шууд бус ФХЭБУ-аар 0.17%, өрсөлдөөнт ФХЭБУ-
0.23%, ФПУ-0.21%-ийн тархалтай байсан нь дээрхи судалгааны ажилтай дүйж
байна.
Бидний судалгааны дүнгээс харахад мал, амьтны бруцеллезыг оношлоход
РБУ-ыг илрүүлэх шинжилгээнд ХХУ, ФХЭБУ, ФПУ-г баталгаажуулах шинжилгээнд
ашиглах нь ДАЭМБ-ын байгууллагын зөвлөмжтэй дүйж байна.
44