Page 44 - Сүхбаатар аймгийн бруцеллезын тандан судалгаа
P. 44

байна.  Тухайлбал:  Сүхбаатар  аймгийн  үхэр  сүргийн  0.6%,  бог  малын  0.03%

               тэмээний  1.3%,  Хэнтий  аймгийн  үхэр  сүргийн  0.7%  бог  малын  0.3%,  тэмээний
               2.3%, Дорнод аймгийн үхэр сүргийн 0.8%, бог малын 0.1%, тэмээний 0.2% нь тус

               тус бруцеллезын халдвартай байжээ [4,34].
                       Сүхбаатар аймагт 2006 онд хийсэн тандан судалгаагаар үхэр сүргийн 0.6%,

               бог малын 0.03%, тэмээний 1.3% (А.Ёндондорж,.2008)-ийн халдварлалтай байсан

               нь  бидний  судалгаатай  дүйж  байна.  Швейцарийн  Хөгжлийн  Агентлагаас  Монгол
               улсад хэрэгжүүлэлж буй “Малын эрүүл мэнд” төслийн хүрээнд Завхан, Сүхбаатар

               аймгуудад 2010 онд хийсэн бруцеллезын тархалтыг тогтоох судалгаагаар малын
               дундаж  тархалт  харилцан  адилгүй  байжээ.  Тухайлбал  Сүхбаатар  аймагт  хонинд

               7.1%, ямаанд 5.1%, үхэрт 7.8%, тэмээнд 3.3%, адуунд 0.9% нохойд 41.3%, Завхан

               аймагт ямаанд 0.06%, үхэрт 5.0% бусад төрлийн мал, амьтанд халдвар илрээгүй
               (З.Балжинням., бусад 2011).

                       2013  онд    тэмээ  0.12%  үхэр  0.30%,  хонь  0.18%,  ямаа  0.14%  тархалттай
               байсан бол 2014 онд тэмээ 0.18%,  үхэр 0.35%, хонь 0.28%, ямаа 0.33% байсан

               бол бидний судалгааны  дүнтэй харьцуулахад харьцангуй өндөр байлаа.
                       Монгол улсад оношлогдсон зооноз өвчнүүд дотроос бруцеллез нь нийгмийн

               эрүүл  мэндэд  хамгийн  их  хор  хохирол  учруулж  байна.  ХӨСҮТ-өөс  гаргасан

               сүүлийн 10 жилийн мэдээллээс харахад жил бүрийн хүний бруцеллезын 500 орчим
               тохиолдол  бүртгэгдэж,  дээрхи  хугацаанд  нийт  5516  хүн  уг  өвчний  халдварыг

               шинээр  авсан  болох  тогтоогджээ.  Мөн  судалгаагаар  хүний  бруцеллезын
               халдварлалт нэлээд өндөр буюу Сүхбаатар аймагт 28.6% Завханд 25.6% дүнтэй

               (Сэлэнгэ., бусад, 2011)  байжээ [33].
                       Харин 2010 онд 21 аймаг, Улаанбаатар хотын 337 сум, дүүргийн 1026 баг,

               хорооны 11528 өрх айлын 167981 малд хийсэн тандалт шинжилгээнд тэмээ 10937,

               үхэр  36318,  хонь  59946,  ямаа  60780  хамрагдсанаас  улсын  дундажаар  нийт
               шинжилсэн  малын  0.88  %    буюу  1487  мал  эерэг  урвалтай  гарснаас,  тэмээний

               0.74 %,  үхрийн  1.8 %,  хонины  0.72  %,  ямааны  0.53 %  нь  өрсөлдөөнт  ФХЭБУ  ба

               НТУ-аар  тус  тус  эерэг  гарсан  байна.  Эдгээрээс  Завхан,  Дорнод,  Дархан  Уул,
               Архангай  аймгийн  үхрийн  5.8-2.7  %  нь,  Сэлэнгэ  Хөвсгөл  Увс  Дорноговь  аймгийн

               тэмээний 5.8-1.2 % нь эерэг урвалтай байжээ. Бруцеллезоор эерэг урвалтай мал


                                                             42
   39   40   41   42   43   44   45   46   47   48   49