Page 45 - Сүхбаатар аймгийн бруцеллезын тандан судалгаа
P. 45
бүх аймагт илэрсний дотор нийт сумын 57.3 %, багийн 31.3 %, харин малчин өрх
\хот айл\-ийн 8% орчим нь бруцеллѐзын халдварлалтай байгаа нь
тодорхойлогджээ [4,11].
Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт хийсэн зорилтот тандалтаар эрүүл бус
сүргээс ялгаж авсан дээжинд РБУ-ын шинжилгээний дүнг аймаг, малын төрлөөр
авч үзвэл Дорнод аймгийн хувьд 516 малын 129 буюу 25.0% эерэг (үхэр-103/123,
хонь-33/123, ямаа-39/101); Хэнтий аймгийн 634 малын 174 буюу 27.4% эерэг
(тэмээ-3/100, үхэр-39/134, хонь-110/200, ямаа-22/200) урвалын дүн тус тус
үзүүлсэн байна [13].
Энэтхэгт улсад 2009 онд үхэрт хийсэн сүүлийн үеийн судалгааны үр дүнгээр
РБУ ба ФПУ-ын хоорондын каппа итгэлцүүр 0.72 буюу маш сайн тохироотой
байсан талаар мэдээлсэн байна.᠌ Мөн Иранд хийгдсэн судалгаагаар каппа
итгэлцүүр тооцоход К=0.3 хоѐр урвалын хооронд дунд зэргийн тохироотой гэсэн
мэдээлсэн байна [25].
Ирак улсад 2012 онд хонинд хийсэн судалгаагаар РБУ ба өрсөлдөөнт
ФХЭБУ-ын хоорондын каппа итгэлцүүр тооцоход К=0.92 буюу маш сайн
тохироотой байсан ч хоѐр урвалын бруцеллезын тархалтын үр дүнгийн хоорондоо
нэлээд ялгаатай байжээ [24,31].
Бид тэмээ, үхэр, бог малын оношлогоонд хэрэглэсэн РБУ, ХХУ, шууд бус
ФХЭБУ, өрсөөлдөөнт ФХЭБУ, ФПУ-ын хоорондын тохироог каппа итгэлцүүрээр
тооцоход үхэр K=0.4 сайн тохироо байсан бол тэмээ бод малд K=0.2-0.5 сайн
тохироотой байгаа нь бусад улс оронтой дүйж байгаа нь ажиглагдлаа.
Манай оронд хүний бруцеллезыг оношлоход хэрэглэсэн Розе бенгалын
урвал ба бруцеллын эсрэг иммуноглобулин G илрүүлэх фермент холбоот урвалын
хоорондын тохироог каппа итгэлцүүрээр тооцоход K=0.72 байгаа нь сайн тохирч
байгааг харуулж байна гэж үзсэн байна (Сэлэнгэ., бусад, 2015).
Судан улсад 2011 онд илэрхий эрүүл тэмээнээс цуглуулсан нийт 895 ийлдэс
дээжийг шинжилсэн байна. ФПУ-аар хамгийн өндөр илрүүлэлт 79.3%, дараа нь
ХХУ 71.4%, РБУ 70.7%, Аажим НУ 70.6%, өрсөлдөөнт ФХЭБУ 68.8%, эерэг
тохиолдол илэрсэн байна [26].
43