Page 39 - Шувууны ньюкасл, бронхит өвчний хам вакцины дархлааны хөдлөлзүйг судалсан нь
P. 39
ТАВ. СУДАЛГААНЫ ҮР ДҮН
Цус наалдалтыг саатуулах урвалд ашиглах эсрэгтөрөгчийг бэлтгэн
ашиглахын тулд Ньюкасл, бронхит өвчний вакцины омгуудын ариун
байдлыг шалгасан үр дүн:
Вирусын ариун байдлыг шалгасан хоѐр тэжээлд ямар 1 ургалт үүсээгүй, тэжээлт
орчин тунгалаг хэвээрээ байсан тул ариун гэж үзэн ҮХТӨ-нд өсгөвөрлөж, таньцыг
ЦНУ-аар тогтоов.
Зураг 26. SCD-broth, TG-broth тэжээлт орчинд Ньюкасл, бронхит өвчний
эсрэгтөрөгчийн ариун байдлыг шалгасны дараах байдал
Цус наалдалтыг саатуулах урвалд ашиглах эсрэгтөрөгчийн ариун байдлыг
шалгасны дараа Ньюкасл, бронхит өвчний вакцины омгуудыг ҮХТӨ-д
өсгөвөрлөн, вируст материалыг хурааж авсан нь:
Өндгийг задлахын өмнө спирт, иодоор арчиж ариутгаад хийн зайн заагын зурсан
хэсгээр хальсыг хайчлан авч хаяад бүрхүүл хальсыг сөхөж, аллантиосын хөндийн
шингэнийг соруулан авч бэлтгэсэн савандаа савлан тус бүрт нь дугаарлан хаяглаж
0
-20 С-ийн хөлдөөгчид хадгалав.
35