Page 36 - Шувууны ньюкасл, бронхит өвчний хам вакцины дархлааны хөдлөлзүйг судалсан нь
P. 36
4. Тасалгааны хэмд 15 минут тавина.
5. Бэлтгэсэн 0.5%-ийн улаан эсээсбүх нүдэнд 50 мкл нэмж өгнө.
6. Тасалгааны хэмд 30-60 минут хөдөлгөөнгүй тавина.
7. Урвалын үр дүнг уншина.
Эсрэгтөрөгчийн хяналт нь улаан эсийг наалдуулсан байна. Энэ тохиолдолд
шинжилж байгаа ийлдсүүдийн цус наалдалтыг бүрэн саатуулж байгаа хамгийн
их шингэлэлт нь түүний таньц болов. Ийлдсийг тусд нь тусгай хавтанд
шингэлсний дараа шинжлэх хавтанруу нэмж өгөв.
Зураг 22. Цус наалдалтыг саатуулах урвалын загвар
Фермент Холбоот Эсрэгбиемийн Урвал (ФХЭБУ):-д Япон улсын IDEXX
laboratory Inc компаний шувууны Ньюкасл, бронхит өвчний эсрэгбиемийг илрүүлэх
ФХЭБУ-ын цомгыг ашиглав. Цомог нь эсрэгтөрөгчийг шингээн бэлтгэсэн хавтан,
хяналтын эерэг, сөрөг ийлдэс, шингэлэгч буфер, конюгат, субстрат ТМВ, зогсоох
уусмалаас бүрдэнэ.
ФХЭБУ-ын Ньюкасл захиалгын код: IDEXX IBV Ab test, Part № 99-09262
ФХЭБУ-ын Бронхит захиалгын код: IDEXX NDV Ab test, Part № 99-09263
32