Page 32 - Шувууны ньюкасл, бронхит өвчний хам вакцины дархлааны хөдлөлзүйг судалсан нь
P. 32

Халдвар  хийхийн  өмнө  өндөг  нэг  бүрийг  өндөг  дурандагчаар  дурандаж,  үр

               хөврөлийн байрлаж байгаа газарт (×) тэмдэг тавина. Хийн зайг тэмдэглэн зурна.
               Амилаагүй  болон  үхсэн  өндгийг  ялгаж  хаяв.  Халдвар  хийх  өндөгний  хийн  зайн

               шохойн  бүрхүүлийг  спирт,  иодоор  арчиж  халдваргүйжүүлээд  үр  хөврөлийн
               аллантиосын хөндийд вируст материалыг тарив. Материалын хэмжээ 0.1 мл байв.

                       Тахианы  үр  хөврөлийн  аллантиосын  хөндийд  вируст  материалыг  тарихын

               өмнө  хийн  зайн  хэсгийг  тусгай  зориулалтын  цоолтуур  ашиглан  цоолж,  цоолсон
               нүхээр зүүгээ ялимгүй хазгай хатгаж, хийн зайн доод хязгаараас доош 2-3 мм гүн

               оруулж 0.1 мл вируст материалыг тарьж, цоолсон нүхийг парафинаар бөглөв.

















                                            Зураг 16. Үр хөврөл тогтсон
                Зураг 15. Үр хөврөлт       өндгийг дурандаж, хийн зайн         Зураг 17. Вирусийг тарихын
              өндгийг дурандахад үр            заагыг харж байгаа нь          өмнө хийн зай, үр хөврөлийг

                хөврөлийн харагдаж                                                 тэмдэглэсэн байдал
                      байгаа нь





















                        Зураг 18. Вируст материалыг                   Зураг 19. Вируст материал
                               тарьж байгаа нь                          тарьсны дараа нүхийг
                                                                    парафинаар бөглөсөн байдал





                                                             28
   27   28   29   30   31   32   33   34   35   36   37