Page 27 - Шувууны ньюкасл, бронхит өвчний хам вакцины дархлааны хөдлөлзүйг судалсан нь
P. 27

3.8    Өвчний оношлогоо

                       Ньюкаслийн  өвчний  оношийг  тогтоохдоо  эпизотологийн  байдал,  эмнэлзүй,
               эмгэг  бие  бүтцийн  өөрчлөлтөнд  үндэслэн  урьдчилсан  онош  тавьдаг  ч

               лабораторийн  ийлдэс  судлалын  аргуудад  тулгуурлан  тодорхойлоно.  Ийлдэс
               судлалын шинжилгээнд тухайн аж ахуйгаас авсан ийлдсийг хэрэглэнэ. Мөн тухайн

               вирусыг ялган авах нь чухал юм (Alexander, 1991).

                   Амьсгалын  замыг  барьж  тусдаг  вирусийг  уушиг,  мөгөөрсөн  хоолойноос,
               мэдрэлийн  системийг  гэмтээдэг  вирусыг  уураг  тархинаас,  дотор  эрхтнүүдийг

               гэмтээдэг вирусийг элэг, дэлүү, гэдэснээс ялган авна.
                   Судалгаанд  ихэвчлэн  уураг  тархи,  мөгөөрсөн  хоолой,  дэлүү,  гэдсийг

               ашигладаг.  Вирусийг  ялган  авахын  тулд  үхсэн  ба  нядалсан  шувууны  дээр

               дурьдсан  эрхтнүүдээс  авч  цийдмэг  бэлтгэн,  ньюкаслийн  өвчний  вирусыг
               лабораторийн нөхцөлд тахианы үр хөврөл тогтсон 9-11 хоногийн настай өндөгний

               аллантиосын хөндийд тарилт хийхэд сайн үрждэг. 72 цагийн дараа өндгийг хураан
               авч  4⁰С-д  тавина.  Ариун  боксонд,  ариутгасан  багаж  ашиглан,  шинэ  тюбэнд  үр

               хөврөл  тогтсон  өндөгний  аллантиосын  хөндийн  шингэнийг  хураан  авч  цус
               наалдуулах урвалаар шинжилж, вирусийн титрийг тогтоож авна.

               Бронхит  өвчний  оношлогоонд  ийлдэс  судлалын  аргуудыг  өргөн  ашиглаж  байна.

               Одоогийн байдлаар Бронхитийн вирусийн ийлдэс хэвшлийг тодорхойлоход ПГУ-ыг
               хэрэглэж  байна.  Бронхит  өвчнийг  Ньюкасл,  laryngotracheitis  болон  амьсгалын

               замын бусад өвчнөөс ялгах хэрэгтэй.


               3.9   Ньюкасл, бронхит өвчний урьдчилан сэргийлэлт

                   Эдгээр  өвчнөөс  сэргийлэх  хамгийн  гол  арга  нь  вакцинжуулалт  юм.  Ньюкасл,

               бронхитийн өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт вакцинжуулалт явуулна.
                   Энэ өвчнөөр сэргийлэх тарилга хийлгэсэн шувуунд өвчний эсрэг дархлаа бий

               болдог.  Энэ  нь  шувууны  цусанд  тухайн  өвчний  вирусын  эсрэг  эсрэгбием  бий
               болдогтой  холбоотой.  Дархлааны  төвшин  нь  шувууны  нас,  өвчлөлтийн  хугацаа,

               давтан тарилга хийсэн аргаас хамаардаг. Энэ өвчнөөс сэргийлэх зорилгоор амьд

               болон идэвхгүйжүүлсэн вакциныг хэрэглэж байна.





                                                             23
   22   23   24   25   26   27   28   29   30   31   32