Page 22 - Шувууны ньюкасл, бронхит өвчний хам вакцины дархлааны хөдлөлзүйг судалсан нь
P. 22

5.  Хоруу  чанаргүй  ба  шинж  тэмдэггүй  (Asymptomatic)  өвчилсөн  ч  тодорхой

                       шинж тэмдэг илэрдэггүй.

               Бронхит өвчний үүсгэгчийг 2 бүлэгт хуваадаг.

                   1.  Шувууны  мөгөөрсөн  хоолой,  бөөрөнд  үрэвсэл  үүсгэснээр  өвчилсөн
                       шувуудын үхэл 100%-д хүрдэг.

                   2.  Зөвхөн  шувууны  мөгөөрсөн  хоолойн  үрэвсэл  үүсгэх  боловч  өвчилсөн
                       шувуунд үхэл хорогдол бага тохиолдоно.

               Өвчилсөн шувууны нүд, хамраас гарах шингэн, шүлс, сангастай цуг өвчин үүсгэгч
               вирус гадагшлан гадаад орчныг бохирдуулан улмаар түүгээр бохирлогдсон байр,

               тэжээлийн  сав,  дэвсгэр,  өндөгний  үүр,  үйлчлэгчийн  хувцас,  бээлий  зэргээр

               халдвар  дамжих  нь  элбэг  ба  хүнээр  дамжин  халдварлах  тохиолдол  ч  бий.
               Бронхит өвчний нууц үе ойролцоогоор 18-48 цаг байдаг.


               3.4  Вирусийн тэсвэрт чанар:
                   Ньюкасл өвчний вирусийн тэсвэрт чанар нь гадаад орчны физик, химийн хүчин

               зүйлийн  нөлөөг  тэсвэрлэх  чадвар  ба  орчны  рН  нь  ямар  байгаагаас  ихээхэн

               хамаардаг.  Орчны  рН-2.0-10.0  байхад  тэсвэр  сайтай  байдаг.  Үхсэн  шувууны
               ялзарч  байгаа  хүүрэнд  вирус  3  долоо  хоног,  тахианы  хөлдөөсөн  хүүрэнд  800

               хоног,  шувууны  байранд  өвөл  140  хоног,  зуны  улиралд  7  хоног  идэвхтэй  байна.
               Шувууны  махыг  40-60  минут  буцалгахад  вирус  үхдэг.  Формалины  1-2%,  хлорын

               шохойн 3%, идэмхий натрийн 2%-ын уусмал энэ өвчний вирусийг хэдхэн минутад
               үхүүлэх боломжтой.

                   Бронхит өвчний корона вирусийн тэсвэрт чанар нь үхсэн шувууны хүүрэнд маш

               хурдан  идэвхгүй  болдог.  Өрөөний  температурт  байгаа  ундны  усанд  11  цаг
               хадгалагддаг  бол  +60°С-д  секундээр,  +37°С-д  минутаар,  +20°С-т  цагаар,  +4°С-д

               өдрөөр,  -40°С-д  сараар,  -70°С-д  жилийн  хугацаанд  идэвхээ  хадгалсаар  байдаг.
                                                                                 0
               Энэхүү вирус нь халуунд тэсвэргүй. 90 минутын турш 45 С-т халаахад, хэт ягаан
               туяанд 18-24 цагт устана. Нарны туяанд амархан идэвхгүй болно. 1%-ийн фенол,

               эфир,  хлорформ,  формалины  уусмал  мөн  70%-ийн  этилийн  спирт  ба  сода-нд  3
               минутын дотор идэвхээ алддаг байна.






                                                             18
   17   18   19   20   21   22   23   24   25   26   27