Page 24 - Шувууны ньюкасл, бронхит өвчний хам вакцины дархлааны хөдлөлзүйг судалсан нь
P. 24
тохиолдол ч бий. Голдуу тахиа өвчлөх боловч бусад төрлийн шувуунд
халдварлана.
3.6 Өвчний эмнэлзүйн шинж тэмдэг:
Ньюкасл өвчний үед биед үүсэж байгаа эмнэлзүйн шинж тэмдэг нь тухайн
вирусийн ямар эрхтэнд давамгайлан үржиж байгаагаас шалтгаална. Өвчний нууц
үе 3-7 хоног үргэлжилнэ.
Шувууны томоохон аж ахуйд Ньюкаслийн өвчин тохиолдвол ихэвчлэн нас
гүйцсэн тахианд тодорхой мэдэгдэх шинж ажиглагдахгүй ч, эхийн дархлаагүй
дэгдээхэйнүүд өвчлөнө. Өвчний эхний үед ноомой болох, амьсгалж чадахгүй амаа
ангайх, хүзүүгээ унжуулах ба 4-5 хоногт үхэл их гарах ба цаашдаа үхлийн хувь
буурдаг.
Зураг 6. Ньюкасл өвчний үед үүсэх шинж тэмдгүүд
Өвчин мэдрэлийн системийн үйл ажиллагааг алдагдуулах үед толгой нь салгалах,
хүзүүгээ нугалах, хөл далавч нь саажиж, хоол тэжээлээ идэж чадахгүй болсноор
үхэх шалтгаан нь болдог. Ходоод гэдэсний үрэвслийн үед хөөсөрхөг ногоовтор
өнгөтэй, чацга алдана. Нас бие гүйцсэн тахианд өндөглөлт 2-3 долоо хоногийн
турш 50 хувь хүртэл буурна. Тахиа хурц ба хурцавтар хэлбэрээр өвчлөх үедээ
хоѐрдогч халдвар (E.coli)-аар хүндэрч, өвчний явц төгсгөлд муугаар нөлөөлнө.
Бронхит буюу тахианы уушиг гуурсны халдварт үрэвсэл нь шувууны
амьсгалын замын эрхтэн ба бөөрийг үрэвсүүлэх шинж тэмдгээр илэрдэг, хурц
явцтай, тархалт хурдантай халдварт өвчин юм. Бронхит өвчний нууц үе
ойролцоогоор 18-48 цаг байдаг
.
20