Page 26 - Шувууны ньюкасл, бронхит өвчний хам вакцины дархлааны хөдлөлзүйг судалсан нь
P. 26
3.7 Өвчний эмгэг жам:
Ньюкасл өвчний вирус агаар дусал, амьсгалын замаар дамжин биед орсны
дараа шувууны эд эсд сонгомлоор үрждэг онцлогтой тул салст бүрхүүл буюу
дотоод эд эрхтэн, тархины эд, эсд гэмтэл учруулна. Вирус цусаар дамжин богино
хугацаанд бүх биеэр тархана. Амьсгал болон тэжээл боловсруулах эрхтний салст
бүрхүүлд вирус үржиж улмаар дэлүү, тархинд илүү ихээр хуримтлагдана.
Уг вирусийн халдварын үед эмгэг жам үүсгэх нөхцөл нь тухайн вирусийн сул,
дунд, өндөр хоруу чанартай шууд холбоотой байдаг. Өндөглөгч тахианы өндгөвч,
өндөг дамжуулагч сувгийн үйл ажиллагааг алдагдуулна.
Өвчин хурц хэлбэрээр тохиолдох үед өвчилж үхсэн шувууны булчирхайлаг
ходоодны салст бүрхүүлд цус харвах, булчирхайлаг, булчинлаг ходоодны
уулзварт цусан судал тогтдог. Булчирхайлаг ходоодны хана зузаарч хөхөлжүүд нь
хөөж томрон хавагнаж нарийн гэдэсний хана зузаарч, салст бүрхүүл үрэвсэж, их
хэмжээний цус харвасан байна. Дэлүү томорч цайвар толбо үүсдэг. Өндгөвч
цусаар дүүрч тэлэгдэнэ. Зүрхний булчин ба тархинд цус харван хавагнана.
Өвчин амьсгалын замын эрхтнийг сонгомлоор гэмтээн өвчлүүлэх үед толгой
хавдах, төвөнх цагаан мөгөөрсөн хоолой салслаг шингэнээр дүүрч, салст бүрхүүл
нь үрэвсэх, уушиг, агаарын хийн уут үрэвсэх шинж илэрдэг.
Өвчин тэжээл боловсруулах эрхтнийг үрэвсүүлэх шинж илрэх үед элэг үрэвсэн,
хэвлийн хөндийд шаргал өнгөтэй шингэн хуримтлагдана. Харин ходоод гэдсэнд
цус харвалт тун ховор тохиолддог байна.
Бронхит өвчний вирус нь цагаан мөгөөрсөн хоолойн ханыг гэмтээдэг. Мөн
нөхөн үржихүйн эрхтэн хатингарших ба бөөрөнд гэмтэл учруулдаг
Зураг 9. Бронхит өвчний үед үүсэх эмгэг өөрчлөлтүүд
22