Page 21 - Шувууны ньюкасл, бронхит өвчний хам вакцины дархлааны хөдлөлзүйг судалсан нь
P. 21

Корона вирус нь сэртэнгийн уураг (S) буюу вирионы гадаргууд пепломер бүтцийг

               үүсгэгч гликопротейн, вирионыг гурван удаа ороон байрлах мембраны уураг (M),

               хидрофоб шинж чанар бүхий мембраны жижиг уургийг (E) агуулна.

















                         Зураг 5. Бронхит өвчний вирусийн зураг, электрон микроскопоор



               Ньюкаслийн вирусийн онцлог  нь  уушиг, мөгөөрсөн хоолойн салст бүрхүүл болон
               тархины эд, эсд үржиж эмнэлзүйн шинж тэмдэг илэрдэг. Өвчин үүсгэгч вирусийн

               хоруу  чанар,  хэв  шинжээс  хамааран  өвчлөл  хүнд,  хөнгөн,  үхлийн  хувь  харилцан
               адилгүй байдаг.

               Ньюкаслийн өвчний вирусийг хоруу чанарын хувьд хэд хэд хувааж үздэг. Үүнд:

                   1.  Маш  өндөр  хоруу  чанартай  гэдэсний  хэв  шинж  (Viscerotropic  velogenic),
                       шувууны дотор эрхтнүүдэд цус ихдэлт үүснэ.

                   2.  Өндөр  хоруу  чанартай  мэдрэлийн  хэв  шинж  (Neurotropic  velogenic)  үхлийн

                       хувь  өндөртэй,  амьсгал,  мэдрэлийн  хавсарсан  шинжүүдээр  илэрнэ.  Вирус
                       22-24 цагын дотор цусаар дамжин бараг бүх эдэд очино.

                   3.  Хоруу  чанар  дунд  зэрэг  (Mesogenic)-ийн  вирусээр  халдвар  авсан  шувуу
                       хөнгөн  өвчилж,  амьсгалын  эрхтэн  бага  гэмтэнэ.  Уушиг,  бөөр,  дэлүүнд

                       өөрчлөлт  ажиглагдана.  Амьсгалын  замын  халдварын  шинж  тэмдэг
                       илэрдэггүй. Энэ омгийг амьд вакцин бэлтгэхэд ашигладаг. Өвчний шинж сул

                       илрэх бөгөөд үхлийн хувь багатай, харин өндөглөлт эрс буурна.

                   4.  Хоруу  чанар  багатай  (Lentogenic)  энэ  вирусээр  халдвар  авсан  шувуу
                       клиникийн  тодорхой  шинж  тэмдэг  илрэхгүйгээр  өвчлөх  ба  үхэл  хорогдол

                       багатай, вирусийн титр ч маш бага байна.




                                                             17
   16   17   18   19   20   21   22   23   24   25   26