Page 20 - Шувууны ньюкасл, бронхит өвчний хам вакцины дархлааны хөдлөлзүйг судалсан нь
P. 20
3.3 Өвчин үүсгэгчийн онцлог:
Ньюкаслийн өвчний үүсгэгч нь Paramyxoviridae язгуурын Paramyxovirus-ын төрөлд
хамаарах РНХ (RNA) агуулсан парамиксовирус юм. (Л.Я.Закстельская, В.М.
Зайдев 1982). Парамиксовирус нь хэлбэр дүрсийн хувьд янз бүр.
Зураг 4. Ньюкасл өвчний вирусийн зураг, электрон микроскопоор
Бөөрөнхий ба лийр маягийн хэлбэртэй, хэмжээ томтой, 150-300 нм-ийн хэмжээтэй,
6
молекул жин нь 500x10 кд, РНХ нь вирусийн жингийн 10%-ийг эзэлдэг бөгөөд РНХ-
6
ийн молекул жин нь 5x10 кд-ний хэмжээтэй байна. Вирусийн 20-25 хувийг өөх тос,
6 хувийг нүүрс-ус, 1.18-1.20 гр/мл-ийг сахароз, үлдсэнийг нь бусад бодис эзэлдэг
байна. Ньюкаслийн вирус нь L, HN, F, NP, P, М гэсэн уургуудаас тогтдог.
Бронхит өвчний үүсгэгч Coronaviridae овгийг “coronaviruses”, “toroviruses”
хэмээх хоѐр дэд овог болгон хуваасан. Корона вирусийн серологийн төрх, геномын
дараалал дээр тулгуурлан 4 бүлэг болгон хуваана.
1. Гахайны TGEV, PEDV; муурын FIPV; сарьсан багваахайн BatCov-HKU2,
BatCoV-HKU8, BatCoV-1A хэв шинжүүд болон хүний коронавирусийн HСoV-
NL63, HСoV-229E хэв шинжүүд
2. Үхрийн BCov, адууны CoV, хүний коронавирусийн OC43, NL63, SARSCoV
болон MERS-CoV;
3. Шувууны IBV, халимны BW-CoV;
4. Алтан гургалдайн CoV-HKU11, хөөндэйн CoV-HKU12, ACoV-HKU13 тус тус
хамаарагдана.
Корона вирус нь эерэг утаслаг РНХ агуулсан ойролцоогоор 80-120 нм
диаметр хэмжээтэй гадар бүрхүүл бүхий вирус юм. Вирусийн мембраны дотор
геномын РНХ болон N уураг мушгиа бүтцийг үүсгэн оршино.
16