Page 25 - Шувууны ньюкасл, бронхит өвчний хам вакцины дархлааны хөдлөлзүйг судалсан нь
P. 25

Эмнэлзүйн шинж тэмдэгийг илрэх байдлаар нь:

                   1.  Амьсгалын  замын  эрхтний  хам  шинж:  Энэ  үед  өсвөр  насны  тахиа  ханиах,

                       мөгөөрсөн хоолой нь хэржигнэн дуугарах, хамар, амнаас нь шингэн гарах,

                       амьсгаадах,  найтаах,  тэжээлийн  доройтолд  орох,  өсөлт  нь  зогсох,  нүд  нь
                       хуурайших,  зарим  тохиолдолд  нүүрэн  дээр  нь  хавдар  бий  болох  онцлог

                       шинж ажиглагдана.
















                                 Зураг 7. Бронхит өвчний үед үр хөврөлд гарч буй өөрчлөлт


                   2.  Бөөрний хам шинжийн үед бөөр нь хурц явцтайгаар өвчлөх ба өвчтэй шувуу

                       чацга алдаж, тэжээлдээ дургүй болно.
                   3.  Өндөглөлтийн  үеийн  хам  шинжээр  6  сараас  дээш настай  тахиа  өвчлөх  ба

                       амьсгалын  замын  эрхтэн  үрэвсэхээс  өөр  онцын  шинж  тэмдэг  үзүүлэхгүй
                       боловч  өндөглөлт  нь  5-50%  багасч,  гарсан  өндөгний  шохойн  бүрхүүл  нь

                       нимгэн,  хэлбэр  дүрс  нь  хэвийн  бус,  альбумин  уураг  нь  дотроо  ус  ихээр
                       хуримтлуулсан байдаг.

















                              Зураг 8. Бронхит өвчний үед өндгөнд гарах өөрчлөлтүүд





                                                             21
   20   21   22   23   24   25   26   27   28   29   30