Page 23 - Шувууны ньюкасл, бронхит өвчний хам вакцины дархлааны хөдлөлзүйг судалсан нь
P. 23
3.5 Вирусийн дамжин халдварлах зам
Ньюкаслийн өвчнөөр голдуу тахиа, цацагт хяруул, гургалдай, тогос өвчилдөг ба
их мэдрэг байдаг. Мөн тагтаа, болжмор, тоть, шаазгай, харцага өвчилсөн
тохиолдол бүртгэгдсэн байна. Парамиксовирусээр төрөл бүрийн, янз бүрийн
насны шувууд өвчлөх магадлалтай. Халдварын эх үүсвэр нь өвчтэй ба өвчилсөн
шувууд, эдгээр нь вирус тээгч буюу халдварын эх үүсвэр болно. Тухайн өвчний
нууц үе халдвар авснаас хойш 24 цаг байна.
Ньюкаслийн өвчнөөр өвчилж эдгэрсэн шувууны биед өвчний вирус 2-4 сар
хадгалагддаг ба энэ хугацаанд клиникийн хувьд эрүүл гэсэн шувуу нь вирус тээгч
болно. Мөн шувууны байрны хачиг Argus Persicus нь вирус тээгчийн үүрэг
гүйцэтгэдэг.
Өвчтэй шувууны өндөг, өд, мах, байрны тоног хэрэгсэл, хэвтэр, дэвсгэр, тэжээл
нь халдвар дамжуулах хүчин зүйл болдог. Шувуу халдварыг тэжээл боловсруулах
замаар, тэжээл уснаас болон байрны агаараас авдаг. Энэ өвчин зун, намар шувуу
олшрох, мөн аж ахуйн үйл ажиллагаа идэвхжихтэй уялдан улирлын шинж
чанартай тохиолдоно. Бас шувууны томоохон аж ахуйнуудад вирус удаан
хугацаагаар хадгалагдан үлдэх ба вирус тээгч шувуу өвчинг удаан хугацаагаар
тараадаг сөрөг талтай.
Ер нь энэ өвчнөөр шувуу өвчлөх нь их, үхлийн хувь өндөр 60-90 хувьтай
байдгийг судлан тогтоожээ. Энэ өвчин шувууны аж ахуйд тохиолдвол, тухайн
байрны шувууд толгой дараалан өвчлөх ба үхэл 90-95 хувьтай байдаг тул уг
өвчнийг хурц халдварт өвчин гэж үздэг. Дархлааны түвшин багатай өсвөр насны
шувуу илүү өвчлөмтгий байдаг ба 1-7 хоногийн настай дэгдээхэй илүү мэдрэг
байдаг.
Бронхит өвчнөөр өвчилсөн буюу өвчилж эдгэрсэн шувуу халдвар тараах эх
үүсвэр нь болох ба шувууны амьсгал, тэжээл боловсруулах замаар бронхитын
вирусийн халдвар дамжина. Өвчилсөн шувууны нүд, хамраас гарах шингэн, шүлс,
сангастай цуг өвчний үүсгэгч вирус гадагшлан, гадаад орчныг бохирдуулан түүгээр
бохирлогдсон байр, тэжээлийн сав, дэвсгэр, өндөгний үүр, үйлчлэгчийн хувцас,
бээлий зэргээр халдвар дамжих нь элбэг ба заримдаа хүнээр дамжин халдварлах
19