Page 19 - Шувууны ньюкасл, бронхит өвчний хам вакцины дархлааны хөдлөлзүйг судалсан нь
P. 19
Ньюкаслийн өвчний 2 тохиолдол бүртгэгдэж нийтдээ 16 сая шувууг устгаж
халдваргүйжүүлсэн байна.
Манай орны хувьд энэхүү өвчний тохиолдол 2000 он хүртэл мэдээлэгдээгүй
байдаг ба анх 2004 онд мал эмнэлгийн хүрээлэнгийн вирус судлалын
лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Т.Буяннэмэх, Б.Пүрэвцэрэн нар
Дархан-уул аймгийн гэрийн тэжээвэр шувуунд уг өвчнийг илрүүлэн оношлож,
оношыг баталгаажуулж, үүсгэгч гарган авсан байдаг. 2005 онд тус хүрээлэнгийн
вирус судлалын лабораторийн ЭШАА Т.Буяннэмэх, Ж.Бэх-очир нар үхсэн тахианы
эд, эрхтэний 33 дээжинд шинжилгээ хийхэд шувууны томуу ба Ньюкаслийн өвчний
үүсгэгч илрээгүй байна.
Ньюкаслийн өвчинг орчин үед шувууны аж ахуйд ихээхэн хохирол учруулдаг
хамгийн аюултай халдварт өвчин гэж үзэх болсон. Өвчилсөн өсвөр насны шувууд
толгой дараалан үхэх /100%/, мөн өвчнөөр тайван биш аж ахуйн шувууг нядлан
устгах, урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал гм эдийн засгийн ихээхэн
хохирол учруулдаг байна.
ДМАЭМБ-ын 2017 оны мэдээгээр Ньюкаслийн өвчний гаралт дэлхийн улс
орнуудад нийтдээ 182 удаа бүртгэгдсэн байна.
3.2 Өвчний тархалт
Зураг 2. Бронхит өвчний тархалтын Зураг 3. Ньюкасл өвчний тархалтын
зураг, 2017 оны байдлаар зураг, 2017 оны байдлаар
Дээрх зургаас харахад 2017 онд манай улс Ньюкасл, бронхит өвчний
мэдээлэлгүй хэсэгт багтаж байна.
15

