Page 14 - Шувууны ньюкасл, бронхит өвчний хам вакцины дархлааны хөдлөлзүйг судалсан нь
P. 14

1923  онд  “Мялзан  эсэргүүцэх  станцад”  зөвхөн  үхрийг  мялзангаас  сэргийлэн

               эмчлэх зориулалт бүхий хэт дархлаат ийлдэс үйлдвэрлэж байсан бол 1933 онд 3,
               1943  онд  12,  1957  онд  26,  1983  онд  68,  1993  онд  72,  2003  онд  61  нэрийн  био

               бэлдмэл үйлдвэрлэх болж, мал сүргийг халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан

               сэргийлэх, эдгээр өвчнийг оношлох, эмчлэх, зориулалт бүхий 60 гаруй нэр төрлийн
               био бэлдмэлүүдийг одоогийн байдлаар үйлдвэрлэж байна.

                       Манай  орны  хувьд  шувууны  цусан  халдвартын  болон  тахлын  вакциныг
               Биокомбинатад  үйлдвэрлэдэг  ч,  2012  оноос  Хятад  улсад  үйлдвэрлэсэн  дараах

               вакцинуудыг оруулан ирж МУ-ын эмийн бүртгэлд бүртгүүлэн хэрэглэж байна.


                  Хүснэгт 1. Манай улсад хэрэглэгдэж байгаа шувууны вакцинуудын улсын
                                                                                 бүртгэлийн жагсаалт

                    Эмийн нэр, хэлбэр            Олон улсын нэр        Үйлдвэрлэгч       Бүртгүүлсэн аж
                                                                         орны нэр       ахуй нэгжийн нэр
                 Тахианы марек өвчний,        Марек өвчний вакцин
                       амьд вакцин             (HYT FC-126 амьд         Бээжин хот,       Түмэн Шувуут
                                                      омог)               БНХАУ                ХХК

                    Тахианы Ньюкасл,         Ньюкастле ба халдварт
                    халдварт бронхит            бронхитийн амьд         Бээжин хот,       Түмэн Шувуут
                   өвчний амьд вакцин        вакцин (Ла сота +H120        БНХАУ                ХХК
                                                      омог)
                    Тахианы халдварт            Халдварт Бурсал
                   бурсал өвчний амьд         өвчний амьд вакцин        Бээжин хот,       Түмэн Шувуут
                          вакцин                   (B87 омог)             БНХАУ                ХХК
                    Тахианы Ньюкасл            Идэвхигүйжүүлсэн
                 өвчний идэвхгүйжүүлсэн       Ньюкастлийн вакцин          Nanjing,        Түмэн Шувуут
                       тосон вакцин              (Ла сота омог)           БНХАУ                ХХК
                    Тахианы Ньюкасл,          Ньюкастле, халдварт
                    халдварт бронхит,        бронхит, өндөг буурах
                    өндөглөлт буурах               синдромын              Nanjing,        Түмэн Шувуут
                     синдром өвчний            идэвхигүйжүүлсэн           БНХАУ                ХХК
                  идэвхгүйжүүлсэн тосон       вакцин (Ла сота омог
                          вакцин               +М41 омог +AV127
                                                      омог)
                    Тахианы халдварт           Тахианы халдварт
                  бронхит өвчний амьд,        бронхит өвчний амьд          Франц         “Шинэ Уул Вэтс”
                 "БИОРАЛ Н 120" вакцин  "БИОРАЛ Н 120" вакцин                                  ХХК




               Вакцин гэдэг нь: Амьд болон сулруулсан, идэвхгүйжүүлсэн  микро организмаас
               бэлдсэн  мал,  амьтны  халдвар  эсэргүүцэх  чадварыг  сайжруулж,  сэргийлэх

               зориулалттай, хими биологийн идэвхитэй био бэлдмэл юм.


                                                             10
   9   10   11   12   13   14   15   16   17   18   19