Page 12 - Шувууны ньюкасл, бронхит өвчний хам вакцины дархлааны хөдлөлзүйг судалсан нь
P. 12
ХОЁР. ХЭВЛЭЛИЙН ТОЙМ
2.1 Вирусийн тухай ерөнхий ойлголт
Нүдэнд үл үзэгдэх нянгуудын дотроос хамгийн жижиг нь вирус юм. Вирус нь
уураг нийлэгжүүлэх ферментгүй, энергийг бий болгодоггүй боловч өвчлөмтгий
амьтны эсийн дотор орж, тухайн эсийн уураг энергийг ашиглан үржиж бие даасан
өвчин үүсгэдэг. Вирус хэмжээний хувьд хамгийн жижиг нь 20-30 ангстром, том нь
250-350 нанометр хэмжээтэй байдаг.
Вирус ба микроб нь хүний нүдэнд үл үзэгддэг, хүн малд төрөл бүрийн өвчин
үүсгэдэг ч гэсэн өөр хоорондоо ялгаатай байдаг.
Вирус
- Амьд организмын дотор үрждэг.
- Электрон микроскопоор харна.
- Уураг, нийлэгжүүлж энерги ялгаруулдаггүй.
- ДНХ, эсвэл зөвхөн РНХ-г агуулсан байдаг.
- Эсийн болон молекул, генийн түвшинд шимэгчилдэг.
- Төрөл бүрийн антибиотик болон сульфаниламидын төрлийн эмэнд
мэдрэмтгий бус.
- Халуунд харьцангуй тэсвэр муутай ч амьд эс, эд эрхтний дотор болон
хөлдөөж хадгалахад (-20⁰С-ээс -80⁰С) удаан хугацаагаар амьд байдаг.
2.2 Вакцины тухай ерөнхий ойлголт
Вакцин ба тарилгын тухай ойлголт XYIII зууны эхээр баруун Европд өргөн
хэрэглэгдэх болсон. IX зуунаас хойш баруун Европд үхэр сүрэгт мялзан өвчний
дэгдэлт гарч олноор үхэж байсан үед уламжлалт эмчилгээний аргуудын аль нь ч
үйлчлэхгүй байсан тул өвчилсөн үхрийн арьсны гэмтэл нь цэцэг өвчний үед
тохиолддог гэмтэлтэй төстэй байсан учраас тарилга тус болж магадгүй гэсэн
саналыг 1754 онд гаргаснаар мялзан өвчтэй амьтны хамрын гоождосоор норгосон
богинохон утсыг урьдчилан сэргийлэлт хийх амьтныхаа омрууны арьсан дор
суулган зориудын халдвар хийсэн. Үүний үр дүнд уг амьтанд өвчлөл хөнгөн
хэлбэрээр илэрч байсан тул энэхүү урьдчилан сэргийлэх тарилгын ерөнхий
зарчим хүлээн зөвшөөрөгдөж мал, амьтны халдварт өвчнүүдээс сэргийлэх
8