Page 8 - Шувууны ньюкасл, бронхит өвчний хам вакцины дархлааны хөдлөлзүйг судалсан нь
P. 8

тооцогдоно  гэж  үзэж  байна.  Манай  улсад  огт  бүртгэгдээгүй,  оношлогдоогүй,

               одоохондоо оношлох боломжгүй зарим халдварт (марек, ларинготрахейт гм) өвчин
               сэлбэлтийн шинэ сүрэгтэй орж ирэх магадлал өндөртэй байна. Хэрэв өвчин гарсан

               тохиолдолд  эдийн  засгийн  хүчин  чадал  муутай  манай  оронд  ихээхэн  хохирол

               учруулах сөрөг талтай билээ.
                       Одоогоор Улаанбаатар хотын хэмжээнд өндөглөгч тахианы аж ахуй эрхэлж

               буй Түмэн шувуут, Угтуул алтай, НСО,   Их жигүүр, Ти Эс Эй Ти, Халиудайн хүү,
               Башига,  Талын  чимээ,  Чого,  Баянууд,  Нионшель,  УКА,  Маргад  ундраа,  Монгол

               тахиа, Буянт шувуу, Шилийн гол, Мон Эгг, Бөхөг тулга, таваарын өндөг импортлогч
               НВЦ,  Окинский  компаниуд  үйл  ажиллагаа  явуулж, махны  чиглэлийн  тахиа

               үржүүлэх болон тахианы мах боловсруулах чиглэлээр “Ажигана мах импекс” ХХК

               ажиллаж  байна.  Монгол  улсын  хэмжээнд  нийт  405  шувууны  аж  ахуй  761787  тоо
               толгой тахиаг өсгөн үржүүлж байна.

                       Энэхүү  судалгаанд  бидний  судалгааны  гол  тулгуур  аж  ахуй  Түмэн  шувуут

               ХХК хамрагдав.
                       Түмэн шувуут ХХК нь 2004 оноос эхлэн үйл ажиллагаа явуулсан. Шувуугаа

               ОХУ  ба  БНХАУ-аас  вакцинууд  (Ньюкасл,  халдварт  бронхит,  марек,  бурсал,
               өндөглөлт буурах синдром) ба тэжээлийн хамт оруулан ирдэг. Одоогоор 200,000

               өндөглөгчтэй  үйл  ажиллагаа  явуулж  байна.  Нэг  ээлжийн  дэгдээхэй  бойжуулах
               хүчин чадал 80,000 толгой байна. Инкубаторын цех нэг ээлжиндээ 154,000 өндөг

               дарах  хүчин  чадалтай.  Шувууны  ашиг  шимийг  бүрэн  авахын  тулд  ариун  цэвэр,

               арчилгаа,  маллагаа,  тэжээллэг,  ариутгал,  халдваргүйжүүлэлтийн  дэглэмийг
               нарийн баримталдаг. Өндөр ашиг шимтэй шувуу үржүүлж бойжуулах нь хоногийн

               настай  дэгдээхэйн  арчилгаа,  маллагаа,  тэжээллэгийн  норм,  байрны  дулаан,
               агааржуулалтын технологийн горимыг хэрхэн зөв зохицуулан ажиллахаас эхэлдэг.

               Мөн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг (вакцин) графикт хугацаанд
               хийх нь хамгийн чухал юм. 1-120 хоногийн настай шувууг дэгдээхэй, 120 хоногоос

               дээш  настай  шувууг  өндөглөгч  шувуу  гэнэ.  Шувуунд  хийгдэх  ихэнх  вакцин

               дэгдээхэй  байх  үед  нь  хийгддэг.  Дотоодын  өндөгний  30%-ийг  үйлдвэрлэдэг

               томоохон аж ахуй билээ.






                                                              4
   3   4   5   6   7   8   9   10   11   12   13