Page 7 - Шувууны ньюкасл, бронхит өвчний хам вакцины дархлааны хөдлөлзүйг судалсан нь
P. 7

зэрлэг  амьтны  галзуу;  адууны  томуу;  шувууны  Ньюкаслийн  өвчин;  бог  малын

               мялзан төст өвчний голомтууд сэргэх, шинээр гардаг боллоо.
                       Эрчимжсэн мал аж ахуйн гол хэлбэр нь гахай, шувууны аж ахуй гэж дэлхий

               дахинаа үздэг. Мал аж ахуйн эрчимжилт гэдэг нь арвин ашиг шимт цөөн тооны мал

               амьтныг  өсгөн  үржүүлж,  нэг  малаас  авах  ашиг  шимийг  нэмэгдүүлэх  замаар
               үйлдвэрийг түүхий эдээр, хүн амыг сайн чанарын хүнсний бүтээгдэхүүн мах, сүү,

               өндгөөр хангахыг хэлнэ.
                       Орчин үед дэлхийн аль ч улс оронд импортоор оруулж ирсэн үржлийн өндөг

               дэгдээхэйд  тохиолдох  шувууны  өвчнүүдийн  дотроос  Ньюкасл,  халдварт  бронхит
               өвчнүүд  онцгой  аюултайд  тооцогддог  байна.  Шувууны  аж  ахуйн  өсвөр  шувууд

               дээрх  2  өвчний  халдвар  авсан  тохиолдолд  100%  үхэх  аюултай,  түүнийг  даган

               гарах ариутгал халдваргүйжүүлэлт хийх, хөл хорио тогтоох, хорио цээрийн дэглэм
               хэрэгжүүлэхэд эдийн засгийн ихээхэн хохирол учирдаг. Ийм явдал ч манай оронд

               тохиолдож байлаа.

                   2001 онд мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд Дархан
               уул  аймгийн  Халамжийн  байгуулагын  тахиануудаас  дээж  авч  шинжлэн

               Ньюкаслийн  өвчнийг  оношилж,  уг  өвчний  үүсгэгчийг  ялган  авсан  байдаг.
               Улаанбаатар  хотын  Хан-Уул  дүүргийн  13  дугаар  хорооны  нутагт  оршдог

               “Нионшель” ХХК-ны тахианы өндөглөлт цөөрч, ус тэжээлдээ дургүй номой, дорой
               болж  үхэж  эхэлсэн  тул  дээжийг  УМЭАЦТЛ-д  илгээж,  Бүгд  Найрамдах  Солнгос

               улсын Үндэсний Мал Эмнэлэг, Хорио Цээрийн Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгийн

               шувууны  Ньюкасл  өвчний  Азийн  бүсийн  лавлагаа  лабораторид  илгээн  оношыг
               баталгаажуулсан.  Ингэж  Ньюкаслийн  өвчний  онош  батлагдсанаар  хөл  хорио

               тогтоож,      тус    компанийн      тахиа,     өндөг,     тэжээлийг      устгаж     ариутгал
               халдваргүйжүүлэлт хийхэд, нийт 110 сая төгрөгийн хохирол учирсан байна.

                       Сүүлийн  жилүүдэд  эрчимжсэн  фермерийн  аж  ахуйн  чиглэлээр  бизнес
               эрхлэгчдийн  тоо  өсөн  нэмэгдсээр  байгаа  ч  манай  улсад  үйл  ажиллагаа  явуулж

               байгаа шувууны аж ахуйнууд нь үржлийн 1 хоногтой өндгийг вакцины хамт ОХУ ба

               БНХАУ-аас  импортоор  оруулан  ирж,  түүнийгээ  инкубаторт  дарж  амилуулан
               өндөглөгчийн  шинэ  сүргийг  бэлтгэж,  түүнээс  гарсан  дэгдээхэйг  өсгөн  үржүүлж

               товлолын  дагуу  вакциндаж  байгаа  нь  манайх  шиг  шувууны  гоц  халдварт  өвчний

               оношлогооны  асуудлыг  бүрэн  шийдвэрлэж  чадаагүй  улсад  ихээхэн  аюултайд

                                                              3
   2   3   4   5   6   7   8   9   10   11   12