Page 6 - Шувууны ньюкасл, бронхит өвчний хам вакцины дархлааны хөдлөлзүйг судалсан нь
P. 6

НЭГ. ОРШИЛ


                       Монголчууд  13-р  зууны  үеэс  тахиаг  гэршүүлэн  тэжээж  өндөг,  махыг  нь
               хүнсэндээ хэрэглэж байсан тухай түүхэн эх сурвалжуудад тэмдэглэсэн байдаг.

                       18-р  зууны  сүүлч  19-р  зууны  эхэн  үеэс  иргэд,  өрхийн  аж  ахуйн  хэлбэрээр
               нутгийн  тахиаг  өсгөн  үржүүлсэн  мэдээ  байдаг.  1960-аад  оноос  гадаадын  элчин

               сайдын  яам,  төлөөлөгчийн  газрууд  шинээр  байгуулагдан  гадаад  харилцаа

               эрчимтэй  хөгжихийн  хирээр  өндөг,  тахианы  махны  хэрэглээ  бий  болсон.  Иймээс
               шинжлэх  ухааны  үндэслэлтэй  тахианы  аж  ахуй  байгуулах  асуудал  хурцаар

               тавигдан, аж ахуйн техник эдийн засгийн үндэслэл, байршил зэргийг тодорхойлж
               БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн хурлаар тахианы аж ахуй  байгуулах шийдвэр

               гарч, 1963 онд Улаанбаатар хотын ажилчны район буюу одоогын Хан-уул дүүргийн
               13-р  хорооны  Туул  тосгоны  нутаг  Бөхөгийн  хөндийд  БНХАУ-ын  буцалтгүй

               тусламжаар  инкубатор,  эх  сүргийн  өндөглөгч,  дэгдээхэй,  таваарын  өндөглөгч,

               тэжээлийн үйлдвэр гэсэн үндсэн нэгжүүдтэй 30 мянган тахиатай аж ахуйг үүсгэн
               байгуулсан. Тухайн үед улсын хэмжээнд 40 мянган толгой тахиатай байсан гэдэг.

               Тус  аж  ахуйд  1972  оноос  ОХУ-ын    буцалтгүй  тусламжаар  техник  технологийн
               шинэчлэл  хийгдэж,  100000  таваарын  өндөглөгч  тахиа  үржүүлэх  хүчин  чадалтай

               шувуун фабрик болгосон. Ингэснээр үйлдвэрлэлийн үндсэн нэгж болох дэгдээхэйг

               120  хоног  бойжуулах  цех  нь  60  мянган  дэгдээхэйг  120  хоног  бойжуулах  хүчин
               чадалтай  болж  өргөжин,  таваарын  өндөглөгч  цех  нь  сард  2,7  сая  ширхэг  өндөг,

               жилд 250 тн тахианы мах үйлдвэрлэж хотын хүн амыг хүнсээр хангахад ихээхэн
               хувь  нэмэр  оруулсан  байна.  Мөн сард  600  гаруй  тн  бүрэн найрлагатай  шувууны

               тэжээл  хийх  хүчин  чадал  бүхий  тэжээлийн  үйлдвэр  байгуулсан  байна.  Шувуун

               фабрик 1992 онд хувьчлагдан "Бөхөг ХХК" болсоноор тэжээл үйлдвэрлэхээ больж,
               үндсэн сүргийн сүрэг сэлбэх өндгийг дарахаа больж, өндөглөгч тахиагүй болсон.

               1993 оноос БНХАУ, ОХУ-аас хоногийн настай дэгдээхэй, өндөглөгч тахиа, үржлийн
               өндөг оруулж ирдэг аж ахуйн нэгжүүд байгуулагдаж, дотоодын хэрэгцээг хангадаг

               болов.
                       Сүүлийн жилүүдэд зун нь бороо хур бага, ургамлын гарц цөөрсний улмаас

               ган, өвөл нь цас ихтэй, хүйтэн болж байгаа тул зудын бэрхшээл байнга тохиолдож

               бэлчээрийн мал аж ахуйг эрхлэн явуулахад ихээхэн төвөгтэй болж, гоц халдварт
               өвчний гаралт нэмэгдэж малын шүлхий; хонь, ямааны цэцэг; мал, амьтны болон

                                                              2
   1   2   3   4   5   6   7   8   9   10   11