Page 10 - Шувууны ньюкасл, бронхит өвчний хам вакцины дархлааны хөдлөлзүйг судалсан нь
P. 10

1.2    Судалгааны ажлын зорилго, зорилт

                   Энэхүү  судалгаанд  хамрагдаж  байгаа  "Түмэн  шувуут"  ХХК  эх  сүргийг
               бэлтгэхдээ ОХУ ба БНХАУ-аас үр хөврөл тогтсон өндөг оруулж ирээд, инкубаторт

               21  хоног  дарж,  амилуулан  дэгдээхэй  болгоод  1  хоногтойд  хүйсээр  нь  ялгана.

               Дэгдээхэйг  ялгаснаар  өндөглөгч  болгох  эм  дэгдээхэйг  ялган  авч  өсгөнө.  Ингээд
               өндөглөгчийн амьдарлын 1 хоногтойгоос 24 сарын турш уг шувуун сүрэгт Ньюкасл,

               бронхит өвчний хам вакцины дараах дархлааны хөдлөлзүйн талаархи судалгааны
               ажил  хийхээр  төлөвлөв.  Энэхүү  зорилгынхоо  хүрээнд  дараах  зорилтуудыг  тавьж

               ажиллав.


                   Зорилт:


                         Ялгасан эр дэгдээхэйнүүдээс хяналтын цусны дээж авах
                         Дэгдээхэйг  шувууны  Ньюкасл,  халдварт  бронхитын  хам  вакцинаар

                          товлолын дагуу вакциндсаны дараа тодорхой хугацаанд графикын дагуу
                          цус авч цусанд үүссэн эсрэгбиемийн хөдлөлзүйг тогтоох

                         Цус  наалдалтыг  саатуулах  урвалд  ашиглах  эсрэгтөрөгчийг  бэлтгэн

                          ашиглахын тулд Ньюкасл, бронхит өвчний вакцины омог болох вирусыг
                          үр хөврөл тогтсон өндгөнд өсгөвөрлөж, таньцыг тогтоох

                         ЦНСУ ба ФХЭБУ-аар эсрэгбиемийн хөдлөлзүйг тодорхойлох

               1.3  Судалгааны  ажлыг  хийж  гүйцэтгэсэн  газар,  хамтран  ажилласан

                   байгууллага:
                   Энэхүү  судалгааны  ажлыг  2013-2016  онуудад  “Түмэн  Шувуут”  ХХК,  “Мал

               Эмнэлгийн Хүрээлэн”-ийн Вирус судлалын лабораторид хийж гүйцэтгэв.



               1.4    Судалгааны үр дүнг хэлэлцүүлж, нийтлүүлсэн байдал:

               Судалгааны үр дүнг хэлэлцүүлсэн байдал:

                   1.  “Шувууны аж ахуйд хэрэглэж байгаа халдварт Бронхит болон Бурсал өвчний

                       вакцины  судалгаа”  сэдэвт  эрдэм  шинжилгээний  ажлыг  ХААИС,  Мал
                       эмнэлгийн  сургуулийн  Микробиологийн  тэнхим  үүсгэн  байгуулагдсаны  70

                       жилийн ойд зориулсан “Нэг дэлхий, нэг эрүүл мэнд” симпозиумд (2014.12.4)




                                                              6
   5   6   7   8   9   10   11   12   13   14   15