Page 15 - Шувууны ньюкасл, бронхит өвчний хам вакцины дархлааны хөдлөлзүйг судалсан нь
P. 15

Вакцины ангилал:

                   1.  Амьд  вакцин:  нь  хоруу  чанаргүй  болсон  вирусээр  бэлддэг  учир  өвчин
                       үүсгэдэггүй.  Амьд  вакцин  дархлаа  тогтоох  чадвар  сайтай,  дархлааны

                       үргэлжлэх хугацаа урт байдаг. Дархлааны системийн эмгэгтэй мал, амьтныг

                       өвчлүүлж, үр зулбуулах сул талтай. Хоруу чанартай вакцинуудыг дотор нь
                       бага  хоруу  чанартай  лентоженик  ба  месоженик  омог  гэж  хуваадаг.  Амьд

                       лентоженик вакцин хамгийн өргөн хэрэглэгддэг. Дөрвөн лентоженик вакцин
                       (LaSota,  Hitchner B1,  F,  V4) байдаг  байна.  Эдгээрээс  Ла  Сота,  В1  хамгийн

                       өргөн хэрэглэгддэг.
                   2.  Идэвхгүйжүүлсэн  вакцин:  Идэвхгүйжүүлсэн  тосон  хүчлүүрт  вакцин  нь

                       амьсгалын  замын  халдвараас  урт  удаан  хугацаанд  хамгаална.  Хүрээлэн

                       байгаа  орчин,  амьтан  болон  хүнд  аюулгүй,  хадгалах  хугацаа  урт  хоруу
                       чанаргүй.  Энэ  вакциныг  бэлтгэхэд  вирионыг  физик,  химийн  аргаар

                       урьдчилан  идэвхгүй  болгож  бэлдэх  тул  амьд  вакцинтай  харьцуулхад  түр

                       зуурын богино хугацааны дархлаа тогтдог. Иймээс дархлааг тогтворжуулах,
                       дэмжих  зорилгоор  хэд  хэдэн  удаагийн  давтан  тарилт  хийгддэг.  Өмнө  нь

                       амьд     вакцинаар      нэг    ба    давтан     тарьсан      байх    шаардлагатай.
                       Идэвхгүйжүүлсэн  вакцин  нь  үржлийн  ба  өндөглөгчийн  үр  удамд  илрэх

                       шингэний дархлааны хариу урвалд маш өндөр түвшний урт хугацааны эхийн
                       дархлааг үүсгэдэг.

                   3.  Рекомбинант       вакцин:     Вирусийн      бүтцийн     эсрэгтөрөгчийн      шинжтэй

                       рекомбинант ДНХ-ийн хэсгийг вакцины үйлдвэрлэлд ашигладаг.


                   Бэлэн  болсон  вакцины  ариун  байдал,  вирусийн  тун  хэмжээ,  дархлаа  үүсгэх
               болон  бусад  үзүүлэлтийг  нарийвчлан  хянаж  шалгасны  дараа  хэрэглээнд

               нийлүүлдэг.  Вакциныг  нийтийн  хэрэглээнд  гаргахын  өмнө  хэд  хэдэн  шаардлага

               тавьдаг. Үүнд:

                1.  Вакцины  аюулгүй  байдал:  Вакцин  хэрэглэсэн  үед  хамгийн  бага  хэмжээний

                    хариу  урвал  (улайх,  вакцин  тарьсан  газар  хорсож  өвдөх  гм)  үзүүлж  тухайн
                    өвчнөөс хамгаалах дархлааг үүсгэх ѐстой.

                2.  Вакцин нь дархлаа үүсгэх чадвартай байх ѐстой. Өвчин үүсгэгч эсрэгтөрөгчийг

                    агуулах нь тухайн амьтны дархлааны тогтолцоог сайжруулж, халдварт өвчний

                                                             11
   10   11   12   13   14   15   16   17   18   19   20