Page 13 - Шувууны ньюкасл, бронхит өвчний хам вакцины дархлааны хөдлөлзүйг судалсан нь
P. 13
зорилгоор ижил төстэй аргуудыг хэрэглэх болж хонийг цэцгээс, үхрийг цээжээс
сэргийлэх зорилгоор дархлаажуулж байжээ.
Луй Пастер Pasteurella multocida гэх бактериар үүсгэгддэг шувууны өвчинд
тахиа хэр тэсвэртэйг судалжээ. Луй Пастер цусан халдвартын үүсгэгчээр тахиаг
тарьж, тодорхой хугацааны дараа хоруу омгоор халдаахад өвчлөөгүй тул тарилга
буюу вакцины асуудал тавигдсан байна.
Луй Пастер галзуу өвчний үүсгэгч болох вирусээр халдвар хийсэн туулайны
нугасыг хатааж вакцины материал болгон ашигласнаар галзуу өвчнөөс сэргийлэх
үр дүнтэй вакциныг бүтээсэн.
Л.Пастер өөрийн зохион бүтээсэн вакцинуудад зөвхөн хоруу чанаргүй амьд
организмуудыг ашиглаж байсан ч, түүний дараахан нь Америкийн нэгдсэн улсад
ажиллаж байсан Даниел Салмон, Теоболд Смит нар үхүүлсэн организмуудыг
ашиглаж вакцин зохион бүтээх боломжтойг бас баталжээ. Тэд Salmonella enterica
cholerae suis гэдэг бактерийн халуунаар үхүүлсэн өсгөвөр нь уг өвчнөөс гахайг
хамгаалж чадаж байгааг нотлон харуулсан.
Мөн удалгүй Германд Вон Беринг, Китасато нар зогсоо өвчний үүсгэгч
савханцарын (Clostridium tetani) өсгөврөөс гаргаж авсан шүүгдэс нь нянгийн биет
агуулаагүй ч гэсэн зогсоогийн токсин зэрэг бактерийн бүтээгдэхүүнүүд хамгаалах
чадвартайг тогтоожээ.
Анх амьд вакциныг хэрэглэж эхэлсэн бол дархлааг амьд эс бус үхүүлсэн
микроорганизм, тэдгээрийн эсээс ялгарсан бодис, бүр эсийн найрлаганд ордог
антигенүүд хүртэл идэвхжүүлэх үйлчилгээтэй болохыг нээсэн байна. Өвчин үүсгэгч
микроорганизмыг халаах буюу физик, химийн бусад үйлчлэл үзүүлэх замаар
үхүүлсэн вакциныг гарган авч байжээ.
Манай улсад мал эмнэлгийн зориулалт бүхий вакцин, оношлуур, эерэг ийлдэс
зэрэг биобэлдмэлийг 1923 оноос Биокомбинатад үйлдвэрлэх болсон. Биокомбинат
“ТӨҮГ” нь мал эмнэлгийн зориулалттай эм био бэлдмэлийн төдийгүй биологи,
биотехнологи, микробиологийн чиглэлийн анхдагч үйлдвэр юм. Энэхүү үйлдвэр нь
Монгол улсын мал сүргийг үй олноор нь өвчлүүлж үхүүлэн, улс орны эдийн засагт
их хэмжээний гарз хохирол учруулж байсан зарим гоц халдварт өвчнүүдийн
гаралтыг бууруулахад ихээхэн хувь нэмэр оруулсаар иржээ.
9