Page 18 - Шувууны ньюкасл, бронхит өвчний хам вакцины дархлааны хөдлөлзүйг судалсан нь
P. 18
ГУРАВ. НЬЮКАСЛ ба БРОНХИТ ӨВЧИН
3.1 Өвчний түүх, судлагдсан байдал:
Ньюкаслийн өвчин анх 1926 онд Английн далайн эргийн хотуудад, Номхон далайн
Ява, Краневальдийн арлуудад тохиолдсон. Английн судлаач T.Дойль энэ өвчний
халдварыг Английн Ньюкасл хот орчмын шувууны фермүүдэд 1927 онд илрүүлж уг
хотын нэрээр нь “Ньюкаслийн өвчин” гэж нэрлэх болжээ. 1930-аад онд Америкт
шувууны амьсгал, тархины халдварт үрэвсэл гэсэн нэртэйгээр тохиолдож байсныг
судлаач Beach.J.R. 1944 онд уг өвчнийг ийлдэс судлалын аргаар оношлон
вирусээр үүсдэг болохыг тогтоожээ.
Бронхит өвчнийг 1930 онд Америкийн нэгдсэн улсын муж Хойд Дакотад Шалк
(Schalk) болон Хавн (Hawn) нар нуклеотидын дараалал ашиглан корона вирусыг
илрүүлсэн ба "Эргэлзээгүй тахианы амьсгалын замын шинэ өвчин" гэж
тэмдэглэжээ. Үүний дараагаар 1940 онд гахайн суулга болон хулганы хепатит
үүсгэгч корона вирусүүдийг тодорхойлсон. 1950 оноос Европын орнуудад болон
шувууны аж ахуй хөгжиж буй орнуудад дэлгэрч эхэлсэн. ОХУ-д цацагт хяруул
болон өндгөөр дамжин халдвар орж ирж байжээ. Эдгээр вирусийн электрон
микроскопт харагдах онцлог дээр тулгуурлан корона вирусийн талаарх анхны
бичиглэлийг хийсэн ба титэм төст морфологиос улбаалан 1968 онд “Corona”
хэмээн нэрлэсэн.
Ньюкасл өвчин Ази, Африк, Америк, Австрали улсад 1970, 1981 онуудад
амьсгал ба мэдрэлийн хэв шинжээр илэрч маш хурдан бүх нутаг, мужыг хамран
дэгдсэн (E.F.Kaleta) гэж Александр тэмдэглэлдээ бичжээ. 1991 онд Бельги,
Нидерланд, Люксембург, Герман, Испани, Францид олон шувууг хамран өвчлүүлсэн
бол 1984 онд Их Британид огт вакциндаагүй тахиануудад өвчин тохиолдсон нь
тагтаанаас халдвар авсан болохыг тогтоожээ.
1971 онд Калифорны 1341 аж ахуйд Ньюкаслийн өвчин тархаж, 12 сая шувууг
устгаж, ариутгал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээнд, нийт 56 сая долларын
хөрөнгө зарцуулсан бол сүүлийн үед Калифорны шувууны аж ахуйд Ньюкаслийн
өвчин тархаж, шувуу ба шувууны гаралтай бүтээгдэхүүний импортод хориг тавьж,
120 сая шувууг устгаж, ариутгал халдваргүйжүүлэлтэд нийт 3 тэрбум долларыг
зарцуулсан байна. Японы Мияги хотын шувууны аж ахуйд 2005-2006 онд
14