Page 34 - Шувууны ньюкасл, бронхит өвчний хам вакцины дархлааны хөдлөлзүйг судалсан нь
P. 34

Цус наалдуулах урвал  (ЦНУ):  Өндөгнөөс  хураан  авсан  вируст  материалын

               таньцыг тогтоох зорилгоор ашиглав.

               Урвалд шаардлагатай зүйлсийг урьдчилан бэлтгэж ашиглав. Үүнд:

                       -  Дугуй ѐроолтой 96 үүрт хавтан

                       -  Пипетик 20, 200, 1000 мкл

                       -  Тохируулгатай олон хошуут пипетик 20, 200 мкл
                       -  Уусмал найруулах сав, тэвш 3ш

                       -  Фосфатын буферийн уусмал 500 мл
                       -  Ньюкасл, бронхит өвчний вирус буюу эсрэгтөрөгч

                       -  Урьдчилан бэлтгэсэн улаан эс

                    96  үүрт  урвалын  хавтангийн  бүх  нүдэнд  фосфатын  буферийн  уусмалаас  50

               мкл-ыг  хийнэ.  Урвалын  хавтанд  8-11  дээж  шинжлэгдэнэ.  1-ээр  нүднүүдэд
               өндөгнөөс  хураан  авсан  вируст  материалаас  50  мкл  хийгээд,  1-11-ээр  эгнээг

               дуустал 1:2-ын шингэлэлтээр шингэлж өгнө. Урвалын хяналт болгож 12-аар эгнээг

               ашиглана.  Хяналтын  эгнээнд  дан  фосфатын  буферийн  уусмал  байна.  Ингээд
               шингэлсэн  материал  дээрээ  бэлтгэсэн  0.5%-ийн  улаан  эсээсээ  50  мкл-ыг  нэмж

               сэгсрээд тавина. Урвалын үр дүнг 30 минутын дараа уншив.
                    Урвалын  үр  дүнг  тооцохдоо  шинжилж  буй  материал  улаан  эсийг  бүрэн

               наалдуулж байгаа шингэлэлтийн эцсийг вирусийн таньц гэж үзэн үр дүнг тооцов.



























                                       Зураг 21. Цус наалдуулах урвалын загвар

                                                             30
   29   30   31   32   33   34   35   36   37   38   39