Page 33 - Шувууны ньюкасл, бронхит өвчний хам вакцины дархлааны хөдлөлзүйг судалсан нь
P. 33
Тарилт хийсэн өндгийг өндөг дарагчид хийж, өдөр бүр дурандаж, 24 цагт үхсэн
өндгийг устгаад, 72 цаг болмогц бүх өндгийг хураан авч сэрүүн газар тавин
хонуулаад материал хураан авав.
Өндөгнөөс халдварт материал хураан авахад дараах зүйлсийг ашиглав.
- 70%-ийн спирт, иод
- 15 мл ба 50 мл-ийн тюбэ, тавиурын хамт
- 10 мл-ийн пипетик баригч гарын хамт
- 1000 мкл-ийн автомат пипетик хошууны хамт
- Ариутгасан хайч, пинцепт
- Хөвөн, бинт
- Хаягдлын уут, сав гм.
Дээжний савыг өндөгний тоогоор бэлтгэж өндгийг задлахын өмнө спирт, иодоор
арчиж ариутгаад хийн зайн заагаар хальсыг хайчлан авч хаяад, бүрхүүл хальсыг
сөхөж, аллантиосын хөндийн шингэнийг соруулан авч бэлтгэсэн савандаа савлан
0
тус бүрт нь дугаарлан, хаяглаж -20 С-ийн хөлдөөгчид хадгалав. Хураан авсан
материалд вирусийг илрүүлэхийн тулд цус наалдуулах урвал тавив.
Цусны улаан эс бэлтгэж хэрэглэх:
Цус наалдуулах урвал (ЦНУ), Цус наалдалтыг саатуулах урвал (ЦНСУ)-
уудад ашиглах тахианы улаан эсийг нийтэд мөрддөг аргаар бэлтгэж, урвал тавих
бүрт 0,5%-ийн улаан эсийг шинээр бэлтгэн ашиглаж байлаа.
Зураг 20. Азарган тахиан цуснаас дээж авч, улаан эс бэлтгэсэн нь
29