Page 35 - Шувууны ньюкасл, бронхит өвчний хам вакцины дархлааны хөдлөлзүйг судалсан нь
P. 35
Цус наалдалтыг саатуулах урвал (ЦНСУ):
Вакциндсан дэгдээхэй ба өндөглөгч тахианы цусанд үүссэн эсрэгбием ба
дархлааны хөдлөлзүйн өөрчлөлтийг илрүүлнэ.
Урвалд шаардлагатай зүйлсийг урьдчилан бэлтгэж ашиглав. Үүнд:
- Дугуй ѐроолтой 96 үүрт хавтан
- Пипетик 20, 200, 1000 мкл
- Тохируулгатай олон хошуут пипетик 20, 200 мкл
- Уусмал найруулах сав, тэвш 3ш
- Фосфатын буферийн уусмал
- Шинжлэх ийлдэсүүд
- Эерэг, сөрөг ийлдэсүүд
- Таньц нь тогтоогдсон Ньюкасл, бронхит өвчний вирус буюу эсрэгтөрөгч
- Бэлтгэсэн улаан
Урвал тавих зарчим:
1. Дугуй ѐроолтой 96 үүртэй урвалын хавтан ашиглана.
2. Шинжлэх ийлдсийг хамгийн эхний нүдэнд 25 мклPBSдээр 25 мкл дээж хийн
1:2-ын дэвшилээр шингэлж, 11 дүгээр нүдэнд 1:2048 хүртэл шингэлээд
илүүдлийг асгана. 12 дугаар нүдийг хяналт болгоно.
3. Таньцыг тогтоосон вирус буюу эсрэгтөрөгчөө урьдчилан шинжлэх дээжний
тоонд тааруулан бэлтгэсэн байна. Цус наалдалтыг саатуулах урвалд
ашиглах Ньюкасл өвчний вирус 1:256-ийн таньцтай, бронхит өвчний вирус
1:64-ийн таньцтай байсан. Үүнд 96 үүртэй хавтангийн 1 үүрэнд 25мкл
уусмал хэрэгтэй гэж үзвэл 96х25 мкл = 2400 мкл.Нөөц байдлаар 100 мкл-ийг
нэмэн авч нийт 2500 мкл уусмал шаардлагатай болно. Ньюкасл өвчний үед
нийт 2500 мкл÷256(8 НАU)=9.76 ба 10 мкл, бронхит өвчнийүед 2500
мкл÷64(8 НАU)=39.06 ба 40 мкл вирус байхаар тооцож авлаа.
2490 мкл РВS дээр 10 мклНьюкасл өвчний вирус,2460мкл РВS дээр 40
мклбронхит өвчний вирус нэмснээр бидний хэрэгцээт вирус буюу
эсрэгтөрөгчийн уусмал бэлэн боллоо.Үүнээсдээж бүрт 25 мкл нэмж өгнө.
31