Page 7 - Адууны халдварт цус багадах өвчний үүсгэгчийг илрүүлсэн дүн
P. 7
Адууны халдварт цус багадах өвчний үүсгэгчийг илрүүлсэн дүн
ОРШИЛ
1. Сэдвийн үндэслэл
Дэлхийд 200 гаруй үүлдрийн 60 гаруй сая адуу байгаагийн 3 сая гаруй нь
Монгол адуу байна. Монгол улсын 2018 оны 3.939.8 мянган адуу тоологдож
нийт мал сүргийн 5.9%-ийг эзэлж байна [23]. Манай орны адуу сонирхогч
иргэд өөр улсаас сайн угшлын хурдны адуу оруулж ирж, үүлдэр угсаа
сайжруулах зэргээр адуутай холбоотой хөгжлийн шинэ үе эхэлсэн байна.
Байгаль орчны тэнцвэрт байдлын алдагдлаас улбаатай уур амьсгалын
өөрчлөлт, хүн мал амьтны амьдралын хэв маяг, шилжилт хөдөлгөөнтэй
холбоотой сүүлийн жилүүдэд шинэ шинэ өвчнүүд бүртгэгдэх болсны зэрэгцээ
устаж үгүй болох шатандаа явсан зарим өвчнүүд дахин сэргэх, тэдгээрийн
гаралт, давтамж улам ойртох зэрэг сөрөг үзэгдлүүд ажиглагдах болов. Ийм
учраас аливаа халдварт өвчний оношлогоог хурдан шуурхай хийх асуудал
чухлаар тавигдсаар байна.
Монгол орны ой мод, гол мөрний ай сав, цус сорогч ялаа, шумуул,
хөхтүрүү элбэгтэй Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Дархан-Уул, Орхон аймгийн
нутгуудаар уг өвчин өргөн тархалттай [2,13] байсан нь 2000-2010 оны ийлдэс
судлалын тандалтаар судлагдсан байна. Тухайлбал 2000 онд Сэлэнгэ
аймгийн Түшиг суманд АХЦБӨ нь 26.8%-ийн халдвартай, Сэлэнгэ, Булган,
Хөвсгөл аймгийн дунджаар 13.5%-ийн халдварлалттай байсан байна [2].
Манай оронд 2011 оноос хойш АХЦБӨ-ний тандалт судалгаа орхигдсон
бөгөөд хурдан морь сонирхогч, уяачид гадаадаас хурдан удмын адуу ихээр
импортлох, дотоодын шилжилт хөдөлгөөн ихсэж, адуун сүрэг эрчимтэй өссөн
зэрэг нь уг өвчний халдварлалтыг шинээр тогтоох болон үүсгэгчийг илрүүлэн,
удам зүйг тодорхойлох нь энэхүү ажлын судалгааны үндэслэл болж байна.
Г.Түвшинсайхан
7

