Page 10 - Адууны халдварт цус багадах өвчний үүсгэгчийг илрүүлсэн дүн
P. 10
Адууны халдварт цус багадах өвчний үүсгэгчийг илрүүлсэн дүн
5. Бүтээлийн хэмжээ, бүтэц
Мал эмнэлгийн магистрын зэрэг горилсон энэхүү бүтээл нь оршил,
хэвлэлийн тойм, материал арга зүй, өөрийн хийсэн судалгаа, ерөнхий шүүн
хэлэлцэхүй ба дүгнэлт гэсэн хэсгүүдээс бүрдэх бөгөөд монгол хэл дээр
бичигдсэн болно. Судалгаа шинжилгээний дүнгийн хүснэгт-4, зураг-23,
ишлэл-25, хийсэн нэрийн жагсаалтыг хавсаргаж бүхэлд нь 53 хуудсанд
багтаан бичив.
6. Шинжлэх ухааны шинэлэг тал, ач холбогдол
“Адууны халдварт цус багадах өвчний үүсгэгчийг илрүүлсэн дүн” сэдэвт
судалгааны ажил нь дараах шинэлэг талуудыг агуулж байна. Үүнд:
1. 2012 оноос хойш орхигдоод байгаа АХЦБӨ-ний тандалт шинжилгээг
Сэлэнгэ аймагт АХЦБӨ-г ийлдэс судлалын урвалаар (НТУ) тандалт
шинжилгээ хийж, халдварлалтын хувийг тогтоож, өвчний үүсгэгчийг
шаталсан ПГУ-аар илрүүлэв.
2. АХЦБӨ-ний вирусын 5ˡ LTR хэсгийн нуклеотидын дарааллыг тогтоож,
удам зүйн зураглалыг гаргаж бусад орны вирусын омогтой харьцуулав.
Г.Түвшинсайхан
10

