Page 13 - Адууны халдварт цус багадах өвчний үүсгэгчийг илрүүлсэн дүн
P. 13

Адууны халдварт цус багадах өвчний үүсгэгчийг илрүүлсэн дүн


            Өвчний халдварлалт өссөн нөхцөл байдлыг ХХААХҮЯ-ны Мал эмнэлгийн

        газар онцгойлон авч үзэж 1999 онд Монгол Улсын Засгийн газраас баталсан
        “Малын  эрүүл  мэнд”  хөтөлбөрийн  хүрээнд  АХЦБӨ-г  өргөн  хүрээтэй

        шинжилгээгээр  эрүүлжүүлэх  ажлыг  УМЭАЦТЛ-ын  арга  зүйн  удирдлага,
        мэргэжилтний  оролцоотойгоор  2001  оноос  эрчимтэй  хэрэгжүүлж  эхэлсэн

        байна [1,2].


            ХХААХҮЯ-аас  2001  оноос  эхлэн  жил  бүр  Сэлэнгэ,  Булган,  Хөвсгөл,
        Дархан, Эрдэнэт аймгийн 40-50 мянган адуунд АХЦБӨ-ийг оношлох НТУ-ын

        цомгийг  хөрөнгө  оруулалтаар  нийлүүлсэн  нь  уг  өвчний  оношлогоонд

        оновчтой  арга  хэмжээ  болсон  байна.  Аймгуудын  Мал  Эмнэлгийн
        лабораторийн эмч нарт олон удаагийн сургалт явуулснаар шинжилгээ хийх

        чадавхи  эзэмшив.  Энэ  бүх  арга  хэмжээний  дүнд  АХЦБӨ-ний  халдварлалт
        дээрх  5  аймгийн  дунджаар  2006  оны  байдлаар  0.5%-ийн  халдварлалттай

        болтлоо  буурчээ  [2,1].  Гэвч  энэ  бууралт  сүүлийн  4  жил  харьцангуй  нэг
        түвшинд байсан.


            2006 оныг 2000 онтой харьцуулбал энэ өвчний халдварлалтыг 30 дахин

        бууруулсан нь төрийн болон мэргэжлийн байгууллага, эмч мэргэжилтнүүдийн

        ихээхэн хүч хөдөлмөрийн үр дүн байсан байна. Энэ хугацаанд АХЦБӨ гардаг
        аймгуудад  тухайн  өвчинтэй  тэмцэх  ажлыг  зохион  байгуулах,  халдвартай

        адууг  шинжилж  оношлох,  оношийг  баталгаажуулах,  халдвартай  малыг
        тэмдэгжүүлэх зэрэг бүх шатны ажлын дадлага туршлага бий болжээ [2].


            Сэлэнгэ  аймгийн  хувьд  энэ  таван  жилийн  хугацаанд  225799  адуу

        шинжилсэн  бөгөөд  1654  адуу  буюу  0.73%  хувь  нь  эерэг  урвалтай  гарсан
        байна. Хамрагдсан адууны тоо өнгөрсөн таван жилийнхээс 2 дахин нэмэгдсэн

        бол эерэг урвалтай адууны тоо 31.4% нь Цагааннуур, 16.7% нь Түшиг, 9.7%

        нь  Алтанбулаг,  9.4%  нь  Зүүнбүрэн,  4.6%  нь  Хушаат,  3.7%  нь  Сүхбаатар



               Г.Түвшинсайхан
                                                  13
   8   9   10   11   12   13   14   15   16   17   18