Page 18 - Адууны халдварт цус багадах өвчний үүсгэгчийг илрүүлсэн дүн
P. 18
Адууны халдварт цус багадах өвчний үүсгэгчийг илрүүлсэн дүн
1.9 Эмчилгээ
Вакцин, эмчилгээний эм, бэлдмэл Мал эмнэлгийн ажил үйлчилгээнд
нэвтрээгүй [4,10,16].
1.10 Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ
Адууны халдварт цус багадах өвчин гарсан аж ахуйн нэгж, ферм, айл
өрхөд болон өвчин гардаг нутаг бэлчээрт мал эмнэлгийн байгууллагын
дүгнэлтийг үндэслэн дүүрэг, сумын засаг даргын захирамжаар хязгаарлалтын
дэглэм хэрэгжүүлнэ. АХЦБӨ гарсан аж ахуйн нэгж, ферм, айл өрхийн өвчний
ил шинж тэмдэгтэй юм уу ийлдэс судлалын шинжилгээгээр эерэг урвалтай
адууг нядлах арга хэмжээг зохион байгуулна. Хязгаарлалтын дэглэм
тогтоосон үед малын шилжилт, хөдөлгөөнийг зогсоох, хурдан морины
уралдаан, үзэсгэлэн зохион байгуулах, адууг олноор бөөгнөрүүлэхийг
хязгаарлана. Тогтоосон хязгаарлалтын дэглэмийг эерэг урвалтай адуу дахин
илрээгүйгээс хойш 3 жилийн турш бүх адуунд мал эмнэлгийн үзлэг,
шинжилгээ хийхэд эерэг урвалтай адуу гараагүй бол өвчтэй адуунд хэрэглэж
байсан тоног хэрэгсэл, хашаа, байр зэрэгт эцсийн халдваргүйжүүлэлт хийж
хязгаарлалтын дэглэм тогтоосон байгууллага, албан тушаалтны шийдвэрээр
татан буулгана [4,5,10].
Г.Түвшинсайхан
18

