Page 14 - Адууны халдварт цус багадах өвчний үүсгэгчийг илрүүлсэн дүн
P. 14

Адууны халдварт цус багадах өвчний үүсгэгчийг илрүүлсэн дүн


        суманд  оногдож  байна.  Эдгээр  сумын  халдварлалтын  хувь  бүгд  аймгийн

        дунджаас  өндөр  байна.  Эрүүлжүүлэх  шинжилгээний  ажлыг  дээрхи  сумдад
        үргэлжлүүлэн явуулах бодлого баримтлах нь оновчтой гэж үзэж байна. Энэ

        таван  жилийн  хугацаанд  Дархан-Уул  аймгийн  хэмжээнд  43839  адуу
        шинжилгээнд  хамрагдаж  0.1%  буюу  46  адуу  эерэг  урвалтай  гарчээ.  Эерэг

        урвалтай адууны 74% нь зөвхөн Дархан сумаас гарсан байна. Дархан-Уул

        аймгийн хувьд эрүүлжүүлэх шинжилгээг 3-аас доошгүй жил завсарлуулсны
        дараа тандалт хийх нь зөв болов уу гэсэн санал дэвшүүлж байсан байна [8].


            АХЦБӨ-ний оношлогоонд НТУ-ыг дэлхий нийтээр хэрэглэж байгаа бөгөөд

        олон улсын худалдаанд зөвшөөрөгдсөн ганц арга юм [3].

        1.2  АХЦБӨ-ний үүсгэгч

            Retroviridae аймгийн Lentivirus төрлийн РНХ агуулсан вирусээр үүсгэгдэнэ

        [4,10,11,14].  Энэ  вирус  нь  гаднах  бүрхүүлдээ  gp90  ба  gp45  гэдэг
        гликопротейнтэй,  120  нм  хэмжээтэй,  бүтэцдээ  6  төрлийн  уураг  агуулсан

        байдаг. Өвчин үүсгэгчийн бүтцэд p29, p12 ба p14 гэсэн 3 бүлэг эсрэг төрөгч
        байдаг [5]. Эдгээрээс р29 нь өвчин үүсгэгчийн бүх омогт байдаг нийтлэг уураг

        бөгөөд  эфирээр  боловсруулахад  ялгардаг,  хавсарга  холбох,  нэвчин

        тунадасжих, дархан туяарах зэрэг урвалуудад илэрдэг байна. Энэ вирус нь
        бүтцэндээ гликопротейн 77/79 ба gp10-ыг мөн агуулсан байдаг. Эдгээрээс gp

        77/79  нь  вирус  саармагжуулах  эсрэг  биемийг  үүсгэдэг.  Өвчин  үүсгэгчийн
        дотоод  бүтэц  р29,  р15,  р11  ба  р9  болон  р70,  р61,  р30,  р23  гэдэг  уургууд

        байдгийг  тогтоожээ  [5].  Халдварын явцад  вирусын  бүрхүүлийн  эсрэгтөрөгч
        өөрчлөгдөн  шинэ  хувилбар  бий  болдог  онцлогтой  байдаг.  Өвчтэй  адууг

        халуурах үед нь гаргаж авсан вирус нь эсрэгтөрөгч чанарын хувьд харилцан

        адилгүй  байдаг  тул  үүнийг  электрофорез  ба  саармагжуулах  урвалаар
        ялгадаг. Адууны биед орсон вирус нь бүх биеэр тархах боловч чөмөг, цусанд





               Г.Түвшинсайхан
                                                  14
   9   10   11   12   13   14   15   16   17   18   19