Page 12 - Адууны халдварт цус багадах өвчний үүсгэгчийг илрүүлсэн дүн
P. 12

Адууны халдварт цус багадах өвчний үүсгэгчийг илрүүлсэн дүн


        Жилд дунджаар 4 аймгийн 100 гаруй мянган адуу шинжлээд Сэлэнгэ аймгийн

        6,  Булган  аймгийн  10,  Хөвсгөл  аймгийн  2  сумдын  нутгийг  хамарсныг
        тогтоожээ.  Дээр  дурьдсан  3  аймгийн  18  сумаас  гарсан  ил  өвчтэй  адууг

        голомтод нь устган цаашид тархах явдлаас сэргийлж чадсан байна [2].


            Улс орон зах зээлийн тогтолцоонд шилжин орж мал хувьчлагдаж байсан
        1990-ээд  оны  эхнээс  төрөөс  хийгдэж  байсан  малын  халдварт  өвчний

        шинжилгээний  ажлууд  зогсонги  байдалд  орж,  шинжилгээний  зарим  ажил
        тасалдсаны нэг нь АХЦБӨ-ний шинжилгээ юм.


            1990  оны  дунд  үеэс  Сэлэнгэ  аймгийн  Түшиг,  Цагааннуур,  Алтанбулаг,

        Сүхбаатар, Ерөө сумдад уг өвчний голомт нэмэгдэж байгааг тогтоогдсон.


            1997 оноос эхлэн Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Дархан, Эрдэнэт аймгуудад
        АХЦБӨ-ний  тандах  шинжилгээгээр  Сэлэнгэ  аймгийн  Ерөө,  Түшиг,  Хүдэр,

        Зүүнбүрэн, Сант, Шаамар, Сүхбаатар, Алтанбулаг, Хушаат, Орхон, Сайхан,
        Баруунбүрэн, Жавхлан, Цагааннуур, Баянгол сумдуудад шинжилгээ хийхэд уг

        өвчний  халдварлалт  6.4%,  Булган  аймгийн  Тэшиг,  Хутаг-Өндөр,  Хилийн

        цэргийн  0268-р  анги,  Сэлэнгэ,  Хангал,  Бугат  сумдуудад  хийсэн
        шинжилгээгээр  халдварлалт  6.0%,  Хөвсгөл  аймгийн  Тариалан,  Их-Уул,

        Эрдэнэбулган,  Рашаант  сумдуудад  хийсэн  шинжилгээгээр  халдварлалт
        4.8%, улсын дунджаар 5.6%-ийн халдварлалттай гарч байсан байна [2].


            Гэвч уг өвчний халдварлалт улам даамжирч 2000 онд Сэлэнгэ аймгийн

        зарим  аж  ахуйд  эмнэлзүйн  ил  шинж  тэмдгээр  өвчин  илэрч  адуу  олноороо
        хорогдох  болов.  Энэ  үед  түүвэр  шинжилгээ  хийхэд  тухайлбал  Сэлэнгэ

        аймгийн  Түшиг  суманд  шинжилсэн  1181  адууны  26.8%  нь  халдвартай,

        Сэлэнгэ,  Хөвсгөл,  Булган  аймгийн  дунджаар  13.5%-ийн  халдварлалтай
        болсон байв [2].





               Г.Түвшинсайхан
                                                  12
   7   8   9   10   11   12   13   14   15   16   17