Page 11 - Адууны халдварт цус багадах өвчний үүсгэгчийг илрүүлсэн дүн
P. 11
Адууны халдварт цус багадах өвчний үүсгэгчийг илрүүлсэн дүн
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. ХЭВЛЭЛИЙН ТОЙМ
1.1 АХЦБӨ-ний түүх, судлагдсан байдал
АХЦБӨ нь өвчилсөн адууны зүрх судас, эрхтэн системийн үйл ажиллагаа
хямарч тогтмол болон сэлгэх хэлбэрээр халуурах, цус төлжүүлэх эрхтнүүд
гэмтсэнээс цусан дахь улаан эсийн тоо эрс цөөрөх, аажмаар турах шинж
тэмдэг илэрдэг ужиг явцтай халдварт өвчин юм. Өвчний явц ихэвчлэн үхлээр
төгсдөг [4,10].
АХЦБӨ анх 1850-иад оны үед Франц улсад тэмдэглэгдэж, өвчтэй адууны
цусыг эрүүл адуунд хийж халдвартай болохыг мэддэг болсон боловч өвчин
үүсгэгчийг нь 1969 онд лейкоцитын (цагаан эсэд) эсийн өсгөвөрт өсгөвөрлөн
гарган авч оношлогоо, тэмцэх арга хэмжээг нь боловсронгүй болгосон юм.
АХЦБӨ нь дэлхийн I, II-р дайны үед нэлээд тархсан байсан [5,7].
АХЦБӨ-ний халдвар Европын нилээд оронд эпизоот хэлбэрээр
тасралтгүй үргэлжилж тархан адуун сүргийг бүхэлд нь хамарч байсан үе бий
бөгөөд үүнд нөлөөлсөн гол хүчин зүйл нь дэлхийн олон улс гүрнийг хамарсан
дайн байлдаан гэж судлаачид үзсэн байдаг. Япон, АНУ, Франц, Орос, Хятад
зэрэг аль ч улс оронд энэ өвчнийг бүрэн устгаагүй, харин халдвартай адууны
эзлэх хувийг дээд зэргээр буруулж чадсан байна [2,5].
Манай улсад анх 1952 онд Сэлэнгэ аймгийн Хашаат суманд гарч тэндээс
Орхон, Туул голын сав нутгийн адуунд тархсан гэж үздэг ч [5,7] өвчний
халдвар анх хаанаас, хэдийд, ямар замаар орж ирсэн мэдээлэл хараахан
олдоогүй байна. АХЦБӨ-ний шинжилгээг хэд хэдэн үе шат болгон авч үздэг
[2].
1960 оноос Төв, Булган, Хөвсгөл аймгуудын лабораторид Мал эмнэлгийн
төв лабораториос нарийн мэргэжлийн эмч нар очиж шинжилгээ хийж байжээ.
Г.Түвшинсайхан
11

