Page 16 - Адууны халдварт цус багадах өвчний үүсгэгчийг илрүүлсэн дүн
P. 16
Адууны халдварт цус багадах өвчний үүсгэгчийг илрүүлсэн дүн
1.3 АХЦБӨ-ний үүсгэгчийн тэсвэрт чанар
Өвчин үүсгэгч вирус нь бэлчээр, хадсан өвс, газрын хөрсөнд 9 сар, цэвэр
усанд 160 хоног, нарны гэрэлд 2-3 цаг, бууцанд 2.5 сар, 0-оос доош хэмийн
хүйтэнд 2 түүнээс олон жил хоруу чанараа хадгална [4,10].
1.4 Халдвар дамжих зам
Халдварын эх булаг нь өвчтэй болон вирус тээгч адуу бөгөөд дулааны
улиралд хөхтүрүү, дэлэнч, шумуул зэрэг цус сорогч шавьжууд өвчний
тархалтанд голлох үүрэгтэй ч унага эхийн сүүгээр, азарга, гүү хээлтүүлгийн
үед мөн цусны болон тариурын зүү, мэс заслын багаж хэрэгслээр халдвар
дамжих болно. Гол мөрний сав, ялаа, шумуул ихтэй нутагт тохиолдоно
[4,10,17].
1.5 Өвчний эмнэлзүйн шинж тэмдэг
Адууны тарга хүч, нас үүлдэр, уналга эдэлгээний байдлаас шалтгаалан
өвчний нууц үеийн үргэлжлэх хугацаа харилцан адилгүй бөгөөд дунджаар 10-
30 хоног, заримдаа 3 сар хүртэл үргэлжилнэ. Өвчний явц цочмог, цочмогдуу,
архаг байна [4,10,14].
0
Цочмог, цочмогдуу явцтай үед биеийн халуун 40-42 С хүрч өвчтэй адуу
тэжээл усандаа дуртай ч унаж эдлэхэд амархан эцэж ядрах, ижлээ гүйцэхгүй
хоцрох, шогшуулах төдийд зүрхний цохилт огцом түргэсэх, хэвлийн хэсэг,
хойд хөлийн бэрэвхий орчмоор хавагнах, турах, явахдаа гуйвж дайвах, хэвтэх
шинж ажиглагдана. Нүдний салст бүрхүүл цагаан өнгөтэй болж цэгэн цус
харвах бөгөөд налхи, хэлний хажуу талаар цус харвасан байх нь нилээд
онцлог шинж тэмдэг юм [4,5,10,11,14].
Архаг явцтай үед өвчилсөн адууны 70 гаруй хувь нь архаг явцтай
өвчилнө. Энэ явцын үед өвчилсөн адуу үе үе халуурах, хөлрөх төдий шинж
Г.Түвшинсайхан
16

