Page 19 - Адууны халдварт цус багадах өвчний үүсгэгчийг илрүүлсэн дүн
P. 19
Адууны халдварт цус багадах өвчний үүсгэгчийг илрүүлсэн дүн
ХОЁРДУГААР БҮЛЭГ. СУДАЛГААНЫ
ХЭРЭГЛЭГДЭХҮҮН, АРГА ЗҮЙ
2.1 Дээж цуглуулах
Аливаа халдварт өвчнийг оношлох, тандан шинжилгээ явуулахын тулд
судалгаанд ашиглах дээжийг аль болох арга зүйн дагуу маш оновчтой аргаар,
тодорхой тооцоонд үндэслэн авч зөв тээвэрлэж, хадгалах явдал чухал ач
холбогдолтой байдаг. Бид энэхүү судалгааны ажлын хүрээнд гол мөрний ай
сав, ялаа шумуул ихтэй нутгаас санамсаргүй түүврийн аргаар адууны цус ба
ийлдсийг цуглуулав. Бид Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Хүдэр, Түшиг,
Зүүнбүрэн, Алтанбулаг гэсэн 5 сумаас нийт 650 адууны дээж цуглуулсан.
Дээж цуглуулсан арга зүй
Адуунаас цус авахдаа адууны гүрээний судаснаас нэг удаагийн вакумтай
хуруу шил болон цус бүлэгнүүлдэггүй бодистой (EDTA) хуруу шил, зүү
ашиглан цусыг соруулан авсан бөгөөд цусыг 37 С-д 1 цаг тавьж ийлдсийг
0
0
тунгаасны дараа ялган авч цус ба ийлдсийг 4 С-д хадгалан тээвэрлэн
авчирсан.
Г.Түвшинсайхан
19

