Page 17 - Адууны халдварт цус багадах өвчний үүсгэгчийг илрүүлсэн дүн
P. 17
Адууны халдварт цус багадах өвчний үүсгэгчийг илрүүлсэн дүн
тэмдэг илэрнэ. Ийм адуу тээгч байж жил гаран болох бөгөөд гаднын
нөлөөгөөр хүндэрч үхнэ [4,5,10,11,14].
1.6 Эмгэг бие бүтцийн хувиралт
Цочмог, цочмогдуу явцтай үед хэвлий, цээжний болон хөлний орчмын
арьсан доорх эслэгт шүүдэс хуримтлагдаж цус харвасан байна. Булчин мах
цайвар өнгөтэй болсон байх ба том хэмжээний цэглэг болон тууш цус
харвасан байна. Мөн тархины бүрхүүлд цус харвалт болсон байх ч цөөн
байдаг. Уушги хавагнаж цус харвасан байна [4,10]. Зүрх томорч уг орчимд цус
харвасан байх ба зүрхний булчин цайвар өнгөтэй болж мөн цус харвасан
байна. Дэлүү 2-3 дахин томорсон байдаг бол бөөр, элэг томорч давсаг,
нарийн гэдэсний салст бүрхүүлд цус харвасан байна. Архаг явцтай үед
үжлийн хувиралт ажиглагдахгүй зарим нэгэн эд эрхтэнд бүдэг илэрнэ [4,5,10].
1.7 Онош
Эпизоотологийн байдал, эмнэлзүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн
хувиралт зэргийг үндэслэн урьдчилан онош тогтоох бөгөөд оношийг
лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Лабораторид эмгэгт
материалыг <<Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж
авах, бэлтгэх, илгээх журам>> 5.2.2-д заасны дагуу авч хүргүүлнэ.
Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжинд БХ-ПГУ, НТУ, ЭЛИЗА зэргийг ашиглаж
шинжилгээ хийнэ [4,10,14,15].
1.8 Ялгаварлан оношлох
Адууны вирусийн гаралтай тараагуурын үрэвсэл, цусны паразит, эгэл
биетнээр үүсгэгдэх өвчнүүдээс ялгаварлан оношлоно [4,10].
Г.Түвшинсайхан
17

