Page 37 - Гахай, тахианы микоплазмозын оношлогоо
P. 37

Гахай, тахианы микоплазмозын оношлогоо


                                      ТАВДУГААР БҮЛЭГ. ШҮҮН ХЭЛЭЛЦЭХҮЙ

                           Гахай, шувууны аж ахуй ихээр хөгжсөн дэлхийн олон оронд микоплазмын

                     халдвар их байдаг  ба цаашид ч энэ өвчин ихээр гарах магадлалтай юм. Монгол
                     улсад эрчимжсэн мал аж ахуй хөгжихийн зэрэгцээгээр иргэд ашиг орлого сайтай

                     гэж  үзэн  гахай,  тахианы  аж  ахуйг  ихээр  эрхлэх  сонирхолтой  болсон.  Манай
                     улсад 2015 оны байдлаар 33491 толгой гахай, 805107 толгой шувуу тоологдсон

                     байна  [9].  Гахай,  шувууны  аж  ахуйн  тоо  нэмэгдэхийн  хирээр  гахай,  шувууны
                     халдварт өвчний гаралт, тархалт жилээс жилд нэмэгдэж байна. Өмнө нь манай

                     улсад  микоплазмаар  үүсгэгддэг    гахай,  тахианы  өвчнийг  бусад  амьсгалын

                     замын  халдварт  өвчин  болон  ижил  төстэй  шинж  тэмдэг  үзүүлдэг  өвчнүүдээс
                     ялгаварлан оношлож байгаагүй байна.

                           Бид  12  аймаг  болон  Улаанбаатар  хот  орчмын  гахай,  тахианы  аж  ахуй
                     эрхэлж буй жижиг, дунд аж ахуй болон хувь өрхүүдээс гахайн цусны ийлдсийн

                     581,  хамар  болон  анусны  арчдас  172,  тахианы  цусны  ийлдсийн  456,  улаан
                     хоолой  болон  анусны  218  дээж  тус  тус  цуглуулж  ийлдэс  судлал,  нян  судлал,

                     молекул биологийн шинжилгээ хийж микоплазмын өвчлөлийн тандан судалгаа

                     явууллаа.
                           Гахайн  микоплазмын  халдварлалтыг  Франц  улсад  үйлдвэрлэсэн  ID.VET-

                     ийн ID Screen® M.  hyopneumoniae Indirect ELISA урвалын цомог ашиглан гахайн

                     аж  ахуйгаас  цуглуулсан  581  ийлдсэнд  ФХЭБУ  тавихад  13.7%-д  эерэг  дүн
                     үзүүлсэн нь манай улсын зарим гахайн аж ахуйд M. hyopneumoniae-ийн халдвар

                     байгааг  харуулж  байна.  Гахайн  микоплазмын  халдварлалт  манай  улстай  хил
                     залгаа  оршдог  Оросын  Холбооны  Улс  (ОХУ)-д  31.7%,  Бүгд  Найрамдах  Хятад

                     Ард  Улс  (БНХАУ)-д  45.7%  мөн  Украйнд  5.7%–57%,  Японд  2.9%-79.1%,
                     Тайландад  58%-ийн  халдварлалттай  гэсэн  мэдээ  баримт  байна  [8,28].  Мөн

                     Улсын  мал  эмнэлэг  ариун цэврийн  төв  лаборатори 2014  онд гахайд зонхилон

                     тохиолдох  халдварт  өвчний  тандан  шинжилгээ  хийхэд  гахайн  уушигны  энзоот
                     үрэвслийн халдвар 696 дээжний 18.1%-д илэрсэн байна [2]. Бидний  судалгаанд

                     хамрагдсан  гахайн  ийлдэсний 13.7%-д гахайн уушигны энзоот үрэвсэл үүсгэдэг
                     M.  hyopneumoniae-ийн  эсрэг  үүссэн  өвөрмөц  эсрэгбием  илэрч  байгаа  нь  энэ

                     өвчин  гахайн  аж  ахуйд  тархан  халдварлаж  өсвөр  гахайн  хорогдлын  нэг
                     шалтгаан  болж  гахайн  ашиг  шим,  бүтээгдэхүүний  гарцад  сөргөөр  нөлөөлж






                                                                                                             37
   32   33   34   35   36   37   38   39   40   41   42