Page 34 - Гахай, тахианы микоплазмозын оношлогоо
P. 34
Гахай, тахианы микоплазмозын оношлогоо
4.2 Нян судлалын шинжилгээний дүн
Нян судлалын шинжилгээг арга зүйн 3.2-д заасны дагуу хийж гүйцэтгэв.
Гахайны 172, тахианы 218 дээжийг PPLO тэжээлт орчинд суулгалт хийж 37˚С-д
48-72 цаг өсгөвөрлөхөд гахайны 70, тахианы 40 дээжүүд тус тус тэжээлт орчны
өнгийг хувиргаж ургалт өгөв.
Шөлөн өсгөвөрөөс 1:1000–1:100000 хүртэл шингэлэлт хийж микоплазмын
агарын гадаргууд 200 мкл–ийг тарааж CO2 бүхий 37˚С-д 48-96 цаг өсгөвөрлөхөд
тахианы 28 дээж эерэг, гахайны дээж бүгд сөрөг дүн үзүүлэв.
Зураг 4. PPLO шөлөнд ургасан 72 цагийн өсгөвөр
Зураг 5. PPLO агарт ургасан микоплазмын колони (4х10)
34