Page 30 - Гахай, тахианы микоплазмозын оношлогоо
P. 30
Гахай, тахианы микоплазмозын оношлогоо
Тахирмаг 2. M. gallisepticum, M. synoviae-г илрүүлэх ПГУ-ын нөхцөл
ПГУ-ын үр дүнг тооцох
Агарозын гель электрофорез нь макромолекулыг цахилгаан соронзон
оронд молекул жингээр нь ялгаж, тодорхойлдог зарчим дээр үндэслэдэг. ДНХ-г
молекул жингээр ялгахдаа агарын гелийг ашигладаг. Агарозын үүрэнд
шинжлэгдэхүүнийг тодорхой хэмжээгээр хийсний дараа цахилгаан гүйдэлд
залгахад шинжлэгдэхүүн дэхь молекулууд нь жингийн ялгаанаасаа хамаарч
харилцан адилгүй хурдтай нүүн шилждэг. Гель дэх ДНХ-г этидиум бромидоор
40 минут будаж ДНХ-ийн молекулыг фотолюминесценцийн аргаар илрүүлнэ.
1.2%-ийн агарозын гель бэлтгэхийн тулд 1.5 гр хуурай агароз дээр 100мл
1×TAE (Tris acidate edta pH-8.0) уусмал нэмж сайтар холиод богино долгионы
зууханд хийж буцалгахгүй халааж агарыг тунгалаг болтол бүрэн уусгасны дараа
гелийн хэвэнд цутгаж царцах хүртэл хүлээнэ. Үүний дараа ПГУ-ын үр дүнд
олшруулсан ДНХ-аас 8 мкл, ачаалагч буферээс 1 мкл-г соруулан авч холиод
агарын гелийн үүр бүрт хийж электрофорезын (Mupid, Advance co Ltd.,)
аппаратын 100 V-д 35 минут гүйлгэлээ. Гелийг этидиум бромидын уусмалд 40
минут будаж, нэрмэл усанд 2 минут зайлсны дараа хэт ягаан туяаны
гэрэлтүүлэгчээр (ENDURO™ GDS) харж урвалын үр дүнд олширсон өвөрмөц
толбыг ДНХ-ийн жишиг урттай харьцуулах замаар өвөрмөц толбо илэрсэн
дээжийг эерэг, илрээгүй дээжийг сөрөг гэж үзэн ПГУ-ын үр дүнг тооцов.
30