Page 26 - Гахай, тахианы микоплазмозын оношлогоо
P. 26
Гахай, тахианы микоплазмозын оношлогоо
Гахай, тахианы микоплазмоз өвчний үүсгэгчийг өсгөвөрлөх
Гахай, тахианы микоплазмт өвчний үүсгэгчийг өсгөвөрлөхдөө 3 мл –ээр
савласан микоплазмын шингэн тэжээлт орчинд гахайны хамрын болон анусны
арчдас, тахианы улаан хоолой, анусны арчдасны дээжээс 100-150 мкл-г хийж
37 С –ийн дулаан тогтоогуурт 48-72 цаг тавьж тэжээлт орчны фенолын өнгийг
0
хувирган ургаж буй өсгөвөрөөс 0.45 нм хэмжээтэй миллипор шүүрээр шүүж
микоплазмын шингэн тэжээлт орчинд суулгалт хийж 37 С –ийн дулаан
0
тогтоогуурт дээрх хугацаанд өсгөвөрлөнө. Тэжээлт орчныг хувирган ургаж буй
өсгөвөрөөс 1:1000 – 1:1000000 хүртэл шингэлэн 4 дэх шингэлэлтээс 200 мкл –г
0
авч агарт урсган тарааж суулгалт хийж СО2 бүхий 37 С –ийн дулаан тогтоогуурт
48–96 цаг тавьж өдөр бүр гэрлийн микроскопийн 2Х, 4Х өсгөлтөөр (PхS)
дурандаж микоплазм төст колони ургаж буй эсэхийг хянаж байв. Үүний дараа
микоплазмын төст колонийг Пастерийн гогцоогоор хатган авч PPLO шөлөнд
сэлгэн зорчуулж өсгөвөр гарган авлаа.
3.4 Молекул биологийн арга
“Sigma-Aldrich” кампонийн цомог ашиглан ДНХ ялгасан арга
1. Өсгөвөрөөс Эффендорпийн тюбэнд 1 мл хийж 14000 эрг/мин- д 10 минут
центрифугдэнэ. Дээд шингэний 70-80%-ийг асгана.
2. Гельтэй тюбэнд бэлтгэсэн шингэн (Preparation solution) - ээс 500 мкл –ийг
хийж 6500 эрг/мин- д 1 минут центрифугдэнэ. Шингэнийг асгаж таглана.
3. Дээж дээр 200 мкл Resuspention solution (Lysis), 20 мкл RNase хийж холигч
дээр сайтар хольж 37°С- д 30 минут тавина.
4. Цомгийн шинэ тюбэнд 200 мкл Lysis C solution, 20 мкл Proteinase K хийж
холигч дээр сайн холино.
5. Lysis C solution, Proteinase K холимогийг дээж дээр нэмж вортекс дээр сайн
холино. 70°С–д 10 минут тавьж ойр ойрхон сэгсэрч холино.
6. Дээж дээр Ethanol –оос 200 мкл –ийг нэмж вортекс дээр сайтар холино.
7. Урьдчилан бэлтгэсэн гельтэй тюбэнд бүх дээжийг хийж 6500 эрг/мин–д 1
минут центрифугдэнэ.
8. Дээж дээр 500 мкл угаах уусмал (Wash solution) хийж 6500 эрг/мин–д 1 минут
эргүүлнэ.
9. дахин дээж дээр 500 мкл Wash solution хийж 12000 эрг/мин–д 3 минут
26