Page 23 - Гахай, тахианы микоплазмозын оношлогоо
P. 23
Гахай, тахианы микоплазмозын оношлогоо
Шувууны микоплазмоз өвчнийг ФХЭБУ-аар оношлосон арга
Шинжилгээнд хамрагдсан тахианы цусны ийлдсийг ФХЭБУ-ын цомог
(VDPro® MG AB ELISA, VDPro® MS AB ELISA) ашиглан үйлдвэрийн зааврын
дагуу урвалыг тавьсан. Шинжилгээний үр дүнг хавтан уншигч программ ашиглан
гаргалаа.
Цомгийн бүрдэл хэсэг:
96 үүрт ELISA хавтан 5
Дээж шингэлэгч 200 ml
Өтгөрүүлсөн 10х угаагч уусмал 200 ml
Коньюгатын уусмал 50 ml
Субстрат 60 ml
Зогсоогч уусмал 30 ml
MG, MS эерэг хяналтын ийлдэс 2 ml
MG, MS сөрөг хяналтын ийлдэс 2 ml
Урвал тавих дараалал
Ажлын угаагч уусмал 1х-ийг бэлтгэхдээ 10х угаагч уусмалыг 1:9 –ийн
харьцаагаар бодож ариутгасан, ионгүйжүүлсэн усаар шингэлж бэлтгэв.
Өөр 96 үүртэй хавтанд шингэлэгч уусмалаас 1000 мкл-ийг авч шинжлэх
ийлдэснээс 2 мкл-ийг нэмээд сайтар хольж бэлтгэв. (1:500)
1. Бүх урвалжуудаа бэлтгэнэ.
2. Эерэг болон сөрөг хяналтын ийлдэснээс 100 мкл –ийг гурав гурван
үүрэнд хийв.
3. 1:500 шингэлж бэлтгэсэн дээжнээс 100 мкл-ийг үүр бүрт хийв.
4. Хавтан бүрхэгчээр хавтанг бүрхэн өрөөний хэмд 30 минут тавив.
5. Цаг дууссаны дараа 1х угаагч уусмалаас 300 мкл –ийг үүр бүрт хийж 3
удаа угаав.
6. Үүр бүрт коньюгатаас 100 мкл-ийг хийж хавтан бүрхэгчээр хавтанг бүрхэн
өрөөний хэмд 30 минут тавив.
7. Цаг дууссаны дараа 1х угаагч уусмалаас 300 мкл –ийг үүр бүрт хийж 3
удаа угаав.
8. Үүр бүрт субстратаас 100 мкл-ийг хийж хавтан бүрхэгчээр хавтанг бүрхэн
өрөөний хэмд 15 минут тавив.
23