Page 21 - Гахай, тахианы микоплазмозын оношлогоо
P. 21

Гахай, тахианы микоплазмозын оношлогоо


                                  3.2  Ийлдэс судлалын оношлогооны арга зүй

                     Гахайн уушигны энзоот үрэвсэл өвчнийг ФХЭБУ-аар оношлосон арга


                            Шууд  бус  ФХЭБУ-ын  зарчим  нь  эсрэгтөрөгч,  эсрэгбиемийн  харилцан
                     үйлчлэлийн  дүнд  үүссэн  нийлэмж  нь  ферменттэй  холбогдсон  эсрэг

                     эсрэгбиемтэйгээ  холбогдсон  тохиолдолд  индикатор  бодисын  нөлөөгөөр  өнгө

                     үүсдэгт  оршино.  ФХЭБУ  нь  өндөр  мэдрэг  ба  өвөрмөц  чанар  өндөр  тул
                     харьцангуй  бага  таньцтай  эсрэгбиемийг  ч  илрүүлэх  чадвартайгаас  гадна

                     богино хугацаанд олон дээж шинжлэх боломжтой [5].


                            Шинжилгээнд  хамрагдсан гахайны  цусны  ийлдсийг  ФХЭБУ-ын цомог  (ID
                     Screen®  Mycoplasma  hyopneumoniae  indirect)  ашиглан  үйлдвэрийн  зааврын

                     дагуу урвалыг тавьсан. Шинжилгээний үр дүнг хавтан уншигч программ ашиглан
                     гаргалаа.

                     Цомгийн бүрдэл хэсэг:

                          96 үүрт ELISA хавтан
                          Дээж шингэлэгч 11

                          Дээж шингэлэгч 5

                          Өтгөрүүлсөн 20x угаагч уусмал

                          Өтгөрүүлсөн 10x Коньюгатын уусмал
                          Субстрат

                          Зогсоогч уусмал

                          Эерэг хяналтын ийлдэс
                          Сөрөг хяналтын ийлдэс

                     Урвал тавих дараалал
                     1.  Шингэлэгч уусмал 11-ээс 190 мкл-ийг авч үүр бүрт хийв.

                         Сөрөг хяналтын ийлдсээс А1 болон В1 үүрэнд тус бүр 10 мкл-ийг авч хийв.

                         Эерэг хяналтын ийлдсээс С1 болон D1 үүрэнд тус бүр 10 мкл-ийг авч хийв.
                         Шинжлэх дээжнээс 10 мкл-ийг авч үүр бүрт хийв.

                     2.  Хавтан бүрхэгчээр хавтанг бүрхэн өрөөний хэмд 45 минут тавив.

                     3.  Цаг дууссаны дараа 1х угаагч уусмалаас 300 мкл –ийг үүр бүрт хийж 3 удаа
                         угаав.








                                                                                                             21
   16   17   18   19   20   21   22   23   24   25   26