Page 18 - Гахай, тахианы микоплазмозын оношлогоо
P. 18

Гахай, тахианы микоплазмозын оношлогоо


                     бронхит өвчнүүдийн үед өвөрмөц эсрэгбиемээр оношлох боломжтой. Avibacterium

                     paragallinarum  болон  Pasteurella  multocida  нянгийн  халдварыг  ихэвчлэн  нянгийн
                     өсгөвөржилтөөр  тодорхойлох  боломжтой  байдаг.  M.  synoviae  нянгийн  халдвар

                     дангаараа  эсвэл  M.  gallisepticum–тай  хавсарсан  байдлаар  тохиолддог.  Иймээс
                     зарим  тохиолдолд  ийлдэс  судлалын  шинжилгээ  болон  нянг  ялган  таних

                     микробиологи, биохимийн шинжилгээг хослуулан хийх шаардлагатай байдаг [33].


                                              2.3.7  Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт

                           Тахианы  аж  ахуйн  байран  дахь  өд  сөдийг  тогтмол  цэвэрлэх,  халдвартай

                     тахианы өд сөдийг халдваргүйжүүлэх, устгах нь өвчний халдварыг хянах хамгийн
                     үр дүнтэй арга юм. Халдвар тархахаас сэргийлэхэд найдвартай, түргэн оношлогоо

                     шаардлагатай.

                           Үхүүлсэн буюу хүчийг нь сулруулсан омгоор вакцин бэлтгэн хэрэглэж байна.
                     Вакцин таригдсан шувууг зориуд халдаахад өвчлөхгүй байжээ. Вакцин таригдсан

                     шувуунд эсрэг бием үүсдэгийг  янз бүрийн туршилтаар тогтоосон байна. Эрүүл аж
                     ахуйд  халдвар  орохоос  сэргийлж  мал  эмнэлэг,  ариун  цэврийн  арга  хэмжээг

                     чанартай хэрэгжүүлнэ. Шувуу, дэгдээхий, өндгийг зөвхөн эрүүл аж ахуйгаас авна.

                     Шувууны арчилгаа, тэжээллэг, байрны нөхцөл, эрүүл ахуйг тогтмол сайн байлгана.
                           Өвчтэй  шувуунд  шинж  тэмдгийн  эмчилгээ  хийх  ба  тилозин,  стрептомицин,

                     эритромицин  болон  бусад  антибиоток,  фуразолидон  зэрэг  эмийг  оролцуулан
                     эмчилнэ. Гэвч шинж тэмдгийн эмчилгээ нь уг өвчнийг бүрэн устгаж чадахгүй. Аж

                     ахуйд  эрүүл  дэгдээхий  бойжуулахад  анхаарах  хэрэгтэй.  Өндгийг  зарим  уусмал,

                     эмийн  бодисоор  угааж  болно.  Өвчин  гарсан  аж  ахуйн  шувууг  бүгдийг  устгаад
                     байранд нь ариутгал, цэвэрлэгээ хийсний дараа эрүүл шувуу авах нь зүйтэй. Өндөг

                     хадгалах, ялгах савыг формальдегидээр ариутгана [1].


















                                                                                                             18
   13   14   15   16   17   18   19   20   21   22   23