Page 13 - Гахай, тахианы микоплазмозын оношлогоо
P. 13

Гахай, тахианы микоплазмозын оношлогоо


                     Нян  судлалаар  гарган  авсан  өсгөвөрийн  хэлбэр,  өсгөвөрлөгдөх  байдал,

                     биохимийн зарим шинжийг тодорхойлно. Сүргийн хэмжээнд голдуу ФХЭБУ болон
                     хавсрага  холбох  урвалуудаар  оношлоно.  Хамрын  хөндийн  арчдаснаас  ПГУ  –ын

                     аргаар оношлох ба энэ нь мэдрэг болон өвөрмөц чанар өндөртэй.
                           Аденовирусийн халдвар, янз бүрийн гаралтай уушигны үрэвсэл болон бусад

                     төст өвчнүүдээс ялган оношлох шаардлагатай [19].


                                      2.2.7 Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт

                           Аж  ахуйд  халдвар  гарсан  тохиолдолд  нийтээр  нь  антибиотикийн  эмчилгээ

                     (tylosin,  lincomycin,  tiamulin,  tetracycline)  хийнэ.  Бүс  нутгийн  хэмжээнд  халдвар
                     гарсан тохиолдолд гахай бүрт антибиотикийн эмчилгээ хийснээр хоёрдогч халдвар

                     авах    болон  халдвар  дахихаас  сэргийлэх  боломжтой.  Мөн  гахайн  арчилгаа,

                     тэжээллэгийн нөхцлийг сайжруулах хэрэгтэй.
                           M.  hyopneumoniae нянгийн  вакцинаар  дархлаажуулсан  мэгжээс  төрсөн

                     тооройнуудад  өвчний  шинж  тэмдэг  хөнгөн  илэрч  байгааг  тогтоосон.  Эмчилгээ
                     болон  вакцинжуулалтын  зэрэгцээ  үржүүлгийн  байранд  агааржуулалт  хийж,

                     гахайнуудыг  аль  болох  зайтай  байлгах  нь  өвчлөлийг  багасгах  ач  холбогдолтой.

                     Мөн  гахайнуудыг  нас,  жин,  үйлдвэрлэлийн  үе  шатаар  нь  бүлэг  болгож,  бүлэг
                     бүрийг  тус  тусад  нь  байлган,  бүлэгт  багтсан  гахайнуудыг  зэрэг  үйлдвэрлэлд

                     оруулснаар гахайн өвчлөлийн тоо толгойг бууруулна.
                           Өргөн газар нутгийг хамарсан халдварын үед, халдвар аваагүй гахайнуудыг

                     тусгаарлан  өөр  үржүүлгийн  газрын  гахайнуудтай  шууд  ба  шууд  бус  замаар

                     хавьтахыг  хатуу  цээрлэдэг.  Гадаа  талбайд  хийсэн  судалгаагаар  хүйтэн,  чийглэг
                     уур  амьсгалтай  үед  халдвар  гарсан  том  фермүүдээс  дор  хаяж  1.5  км  талбайд

                     халдвар  салхиар  дамжин  тархаж  байгааг  тогтоосон.  Гахайн  байрыг  2%-ийн
                     натрийн усан ислийн уусмал буюу формальдегидийн уусмалаар халдваргүйжүүлнэ

                     [19].















                                                                                                             13
   8   9   10   11   12   13   14   15   16   17   18