Page 12 - Гахай, тахианы микоплазмозын оношлогоо
P. 12

Гахай, тахианы микоплазмозын оношлогоо


                                           2.2.4  Эмнэл зүйн шинж тэмдэг

                           Гахайн уушигны энзоот үрэвсэл өвчний онцлог нь халдварлалт өндөр боловч

                     үхэл,  хорогдлын  хэмжээ  бага  байдаг  [27].  Өвчний  нууц  хугацаа  нь  10-16  хоног

                     үргэлжилнэ.  Өвчилсөн  гахай  ханиах,  найтаах,  халуурах  зэрэг  шинж  тэмдэг
                     үзүүлдэг.  Архаг  хэлбэрээр  өвчилсөн  үед  нэг  сар  ба  түүнээс  дээш  хугацаагаар

                     шинж тэмдэг үзүүлж эмзэглэлтэй ханиах, үе үе халуурах, хоол тэжээлийн дуршил
                     буурах зэрэг шинж тэмдэг үзүүлдэг. Өвчилсөн тоорой дорой байдалтай болж эхээ

                     хөхөх  нь  багасч,  арьс  нь  үрэвсэн,  үс  нь  бүрзийж,  найтаах,  тургих  нь  ихсэж,
                     зовиуртай ханиаж амьсгаадах ба торой эдгэрсэн ч давжаа байдалтай болдог [1].

                           Микоплазмын халдвар нь өөр өвчин үүсгэгч нянтай хавсарч өвчин үүсгээгүй

                     тохиолдолд  хоолны  дуршил  буурах  болон  хөнгөн  хэлбэрийн  ханиад  маягийн
                     шинж тэмдэг үзүүлдэг [19]. Харин хавсарч халдварласнаар халуурах, хүндрэлтэй

                     амьсгалах зэрэг бусад шинж илрэх бөгөөд зарим тохиолдолд үхэлд хүргэх нь бий
                     [25].  Гадаад  орчны  нөлөө,  дахин  халдвар  авсан  эсэх  болон  халдварын  тархалт

                     хэр эрчимтэй явагдаж байгаагаас өвчин цааш хүндрэх эсэх нь хамаардаг. Гадаа
                     орчны нөхцөлд уг өвчний далд үргэлжлэх хугацаа харилцан адилгүй байдаг [27].



                                        2.2.5  Эмгэгт бие бүтцийн хувиралт


                        Эмгэг  хувирал  нь  өвчний  явц,  хүндрэлээс  шалтгаалж  янз  бүр  байдаг.

                     Уушигны  орой,  зүрх  ба  өрцний  хэсэгт  салст  үрэвсэл  үүссэн  байдаг.  Уушигны
                     үрэвссэн  хэсэг  нь  эрүүлээс  эрс  ялгарч  харагдана.  Үрэвссэн  хэсэг  нь  нягтарч,

                     хатуурсан,  хөхөрсөн,  сулингартай  шингэн  хуримталсан  байдаг.  Үрэвсэл  нь

                     хүндэрсэн  үед  уушиг  нь  идээлж,  цээжний  хөндийн  гялтан  үрэвсэж,  зүрх  ба
                     зарим тунгалагийн зангилаанд нь үрэвсэл үүссэн байдаг [1].


                                      2.2.6 Оношлогоо, ялгаварлан оношлох


                           Өвчнийг эпизоотологийн байдал, эмнэлзүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн
                     хувиралтыг  харгалзан  лабораторийн  шинжилгээний  дүнд  үндэслэн  оношлоно.

                     Өвчилсөн мал, амьтны уушгинаас зүсэлт хийж гадаргуугаас нь арчдас авч дархан
                     туяаралтын  урвал  /флоуресценци  өгдөг  бодистой  холбогдсон  эсрэгбием  нь

                     өвөрмөц  эсрэгтөрөгчтэй  холбогдсоноор  дархан  туяаралт  өгдөг/  болон  тэжээлт
                     орчинд  суулгалт  хийн  нян  судлалын  аргаар  M.  hyopneumoniae  нянг  илрүүлдэг.






                                                                                                             12
   7   8   9   10   11   12   13   14   15   16   17