Page 10 - Гахай, тахианы микоплазмозын оношлогоо
P. 10

Гахай, тахианы микоплазмозын оношлогоо


                     2.2  Гахайн уушигны энзоот үрэвсэл өвчний судлагдсан байдал

                         Анх Grips (1903) гахайн уушигны энзоот үрэвсэл өвчний тухай энэ өвчин нь

                     архаг хэлбэрээр илэрдэг уушигны катарт үрэвсэл гэж бичиж тэмдэглэсэн байна.

                         Австриалд 1948 онд энэ өвчин дэгдсэн тухай Puller (1948) мэдээлсэн байдаг.
                     Mare, Switzer (1965) мөн Goodwin (1965) нар анх уушигны үрэвсэлээр өвчилсөн

                     гахайн уушигнаас микоплазмыг ялган авсан тухай мэдээлсэн. Весслер, Ланнек
                     1954  (Дани)  Свитцер  1956  онд  (АНУ)  нар  анх  гахайн  гэмтсэн  уушигнаас    2

                     туйлтай шүүгддэг биетийг илрүүлж судалгааны явцад уушигны энзоот үрэвсэл
                     үүсдэг болохыг тодорхойлжээ.

                         Лоодвин (1964), Марс, Свитцэр (1965) нар таксономын судалгаа хийж эдгээр

                     үүсгэгчийг  M.  hyopneumoniae  төрөлд  бие  даан  хамрагддаг  болохыг  тогтоожээ.
                     Сүүлийн үеийн судалгаагаар ихэнх судлаачид гахайн уушигны энзоот үрэвслийг

                     амьсгалын замаар халдварладаг микоплазм үүсгэдгийг тогтоожээ [8].
                           Гахайн  бүх  микоплазм  дундаас  M.  hyopharyngis,  M.  flocculare,  M.

                     hyopneumoniae  нь  түгээмэл  судлагдсан  байдаг.  Эдгээр  нь  ийлдэс  судлалын
                     шинжилгээгээр  өөр  хоорондоо  солбицох  урвал  үзүүлдэг.  M.  flocculare  нь  M.

                     hyopneumoniae-той  хэлбэрзүй  болон  өсгөвөрлөлт,  хоруу  чанарын  хувьд  тун

                     төстэй.  Northtern  bloting-ийн  урвалаар  энэ  2  үүсгэгчийг  10-11%-ийн  төстэй  гэж
                     тодорхойлжээ. Харин  M. hyopneumoniae, M. flocculare нь бусад микоплазмтай

                     3% төстэй байдаг байна [27].

                        2008-2009  онуудад  УМЭАЦТЛ  –нь  гахайн  аж  ахуйнуудаас  ирүүлсэн
                     дээжүүдийг  ийлдэс  судлалаар  шинжилж  M.  hyopneumoniae-ийн  эсрэг  биеийг

                     илрүүлсэн боловч үүсгэгчийг гаргаж аваагүй байна [8].



                                                2.2.1 Үүсгэгчийн онцлог


                           M.  hyopneumoniae  нь  гахайд  өвчин  үүсгэдэг  Mycoplasma  төрлийн  Mollicutes-
                     ийн анги, mycoplasmataceae-ийн бүлэгт багтдаг 220-450 нм хэмжээтэй бичил биетэн

                     юм [21]. M. hyopneumoniae-ийн геномын хэмжээ бага ба 1070 bp тэнцүү, геномд нь
                     гуанин,  цитозины  агууламж  бага  (23-40  моль  %)  [27].  Гахайн  уушигны  энзоот

                     үрэвсэл  үүсгэдэг  M.  hyopneumoniae  нян  нь  Pasteurella  multocida,  Mycoplasma

                     Hyorhinid,  Streptococcus  suis,  Haemophilus  parasuis,  Bordetelle  bronchiseptica,
                     Actinomyces  pyogenes,  Actinobaccillus  pleuroneumonia  зэрэг  бусад  өвчин  үүсгэгч




                                                                                                             10
   5   6   7   8   9   10   11   12   13   14   15