Page 6 - Гахай, тахианы микоплазмозын оношлогоо
P. 6
Гахай, тахианы микоплазмозын оношлогоо
хэмжээг авч явуулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж энэхүү судалгааны ажлыг
хийж гүйцэтгэлээ.
1.2 Судалгааны ажлын зорилго, зорилт
Судалгааны ажлын зорилго нь гахайн уушигны энзоот үрэвсэл, шувууны
микоплазмоз өвчнийг ийлдэс судлал, нян судлал, молекул биологийн аргаар
оношлох юм. Зорилгын хүрээнд дараах зорилтуудыг тавьж ажиллалаа.
Гахай, шувууны аж ахуйгаас дээж авах
Гахай, тахианы цусанд ийлдэс судлалын шинжилгээ хийж
M. hyopneumoniae болон M. synoviae M. gallisepticim-ийн эсрэгбием
илрүүлэх
Нян судлалын шинжилгээгээр үүсгэгчийн өсгөвөр гарган авах
Өсгөврийг ПГУ-аар баталгаажуулах
1.3 Судалгаа явуулсан газар
Мал Эмнэлгийн Хүрээлэнгийн Халдварт өвчин, дархлаа судлалын
лаборатори
Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори
Булган, Увс, Орхон, Дархан-Уул, Төв, Дорнод, Өвөрхангай, Баянхонгор,
Говь-Алтай, Завхан, Архангай, Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн газрууд
1.4 Судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлж, нийтлүүлсэн байдал
1. “Гахай, тахианы микоплазмыг ийлдэс судлалын аргаар оношлон,
тархалтыг тооцсон дүн” сэдвээр ХААИС-ийн МЭБС-ийн Магистрант,
докторантын эрдэм шинжилгээний 2015 оны шилдэг бүтээл шалгаруулах
эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл тавьсан.
2. “Гахай, тахианы микоплазмыг нян судлал, ПГУ-аар оношлосон дүн”
сэдвээр Монголын залуу эрдэмтдийн холбооноос зохион байгуулдаг
Биологи-Хөдөө аж ахуйн салбарын “Хүрэл тогоот-2015” оны шилдэг
бүтээл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл тавьж
хэвлүүлсэн.
6